Сайн байцгаана уу манайхаан. Гүэ энэ 10 хоногт блогоо хичнээн их санав аа. Харин гэрээр маань шагайж агаар салхи оруулж, авдар савыг маань арчиж байсанд баярлалаа. Зиак тэгээд замын сонин бичээд байдаг хэргээ. Тавдугаар сарын 1-4-нд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумаар яваад бас Бичигтийн боомтод очиж хил шалгав. Хилийн манаа тайван, тэнгэр нь цэлмэг байна лээ. Олон хоногоор хөдөө явж үзээгүйг ч хэлэх үү, үзээгүй юмаа ихээ олноор нь амжуулан үзэв.
Зотолхаан ууланд мөргөж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын тахилгатай суваргыг үзэв. Морь унав. Ихэр ишигтэй батиар татуулав. Аан тийн тэр нутгийн хамгийн алдартай яруу найрагч, Морин хуур наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Амартайван гэдэг хүнтэй танилцаж багш шавь бололцов. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хөдөө салхинд хорхог идэв. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ хүнээс дутуугүй, бүүр илүү амьдарч байгаа олон олон хүмүүстэй уулзаж, аж амьдрал, үүх түүхийг нь сонслоо. Хөдөө нутаг үнэхээр сайхан юмаа. Юу ч бодохгүй, цээж дүүрэн амьсгалаад л... Стресс, дуу чимээ, уур уцаар, яарч апгах юу ч байхгүй. Нэг үгээр хэлэхэд үнэн тасархай. Хүмүүс нь хөдөөх жинхэнэ ориг монгол зангаараа ганц хоёрхон хоногт ах дүү бололцоод л... Хүн хүнээ гэх сэтгэл ханхийж байгаам чинь. Ерөнхийдөө зүүн бүсийн гурван аймгаас хүн зон нь хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн сайхан нутаг Сүхбаатар аймаг байлаа. Наймдугаар сард ирж Шилийн богд, Ганга нуурыг үзэж амрах урилга аваад ирсэн. Харин таануус Блогмний хувь заяаг хэрхэн шийдвэрлэв. Хамгийн ихээр сэтгэл чилээсэн асуудал энэ байв. Тиймээс Директортай 2 удаа, Обдоотой 1 удаа, Хүслийнжигүүртэй 2 удаа, Хүүтэй нэг удаа тус тус холбоо барьж юу болж байгааг сурагласан боловч олигтой шийд өгөх хүн байсангүй ээ.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
6 comments:
Сайхан яваад иржээ. Аштай юу даа :)
Хөдөө ч сайхан шүү
Тиймээ яваад ирсэн. Тэгээл удахгүй буцаад явна. Одоо истой нэг туршлагатай явнаа. Сая ч жаахан зутарсан л дөө. Гэхдээ сайхан явсан сонин сайхныг маргааш бүүр сайхан замбараатай оруулнааа гэж...
яваад ирсэн нь яамайдаа яваад ирээгүй хүнүүс ч олон байдышүү
Ха ха би хаачив л гэж...
Сайн уу. чи ингэхэд ямар ажил хийдийн. Би бас ийш тийшээгээ их явдаг ажилтай. Зун болхоор бүр их явна
Би ч уул нь сэтгүүлч л дээ. Гэхдээ энэ удаа хөдөө явсан ажил маань сайн санааны байгууллагын шугамаар байсан л даа. Нээх удахгүй дахиад явна. Ажлаасаа чөлөө аваад сая хамт явсан хүмүүстэйгээ баруун аймгуудаар явах санаатай л байна. Чи байнга хөдөө явдын бол тааралдах байхаа... Хэ хэ
Post a Comment