Энэ тухай ярилцъя, мөн үү?

Хүүхдийн хүмүүжил гэсэн сэдвээр нэг юм бичих гэж байна. Тэгээд та нөхдөөс тусламж гуйжийна. Хүүхэддээ цаг зав гаргадаг уу, амлалтаа биелүүлдэг үү, орой болгон ном уншиж өгдөг үү, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцдаг уу, хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ... гээд л. Ер нь л хүүхдийн талаар, хүүхдийн хүмүүжлийн талаар, эцэг эхчүүд юунаас болоод хүүхэдтэйгээ ойлголцдоггүй талаар өөрсдийнхөө бодлыг хуваалцаж тус болно уу...

3 comments:

Энхмандах said...

Би хүүхэдтэй байсансан бол ямар ч л байсан хүмүүжүүлэх тал дээр их зүйл хийх байхаа. Хүүхэддээ ном уншиж өгөх л байх. Бас хүүхэдтэйгээ тоглож, цаг гарганаа. Тэгээд хүүхдээ нээх их загнаад байхгүй.... тм л аав болохыг хүснэм...

director said...

гэнэн цайлган сэтгэлээс өөр юу ч үгүй хоосон цагаан цаас шүү дээ, хүүхдийн сэтгэл гэдэг. Тэр цаасан дээр зурагдах бичигдэх зүйлүүдийг 100% гэвэд эцэг эхчүүд нь 60-70%-г нь эзлэх байх шүү. Дөнгөж сая загнуулаад нүдэндээ мэлмэрэх нулимсаа хатаагүй байхад хүзүүдэж ирээд үнсдэгт, намайг тэврээчээ гэж гараа сарвалзуулан дэвхцдэгт, би би гэж шантрашгүйгээр эрмэлздэгт хүүхэд гэдэг үнэхээр хөөрхөн амьтад шүү дээ. том болоод сайхан муухай их зүйлтэй таарч, муу муухай олон хүмүүстэй уулзаж, хйих хийхгүй зөндөө зүйлтэй учирна гэж бодохоор өмрөх шиг. заза яриал байвал яриал байна болий

Миний цаг said...

Өөө Захирлаа үргэлжлүүлээд дахиад жаахан ярьчих л даа. Яг сонсмоор болжийход тас үсрээд алга болчих юмөөө