Öààñ

Үрчийсэн, үнгэгдсэн, булан сэмэрсэн миний сэтгэл өмнө нь цаас байсан
Бэх дусаж, хэн нэгэн эрээчихээс өмнө цэв цэвэрхэн байсан
Бийрийн үзүүрээр чичиж, баллуурдаж, баллхаас өмнө цагаанаараа байсан
Үлдээсэн мөр бүхэн хүмүүсийнх болохоор би одоо халтар болсон...

Èë¿¿ äýëãýðýíã¿é íü ýíä áàéãàà: www.gerel.blogmn.net
Цааш унших...

Энд тэнд ажил хөөцөлдөж яваад эргээд ирэхэд машины номер байхгүй болчихно. Харин машины шилэн “ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11-р зүйлд заасан түр буюу удаан зогсох заалтыг зөрчсөн тул улсын дугаарыг хураав” гэсэн томоос том шар хуудас наагаастай. Уурлаж, бухимдаж, хэд дэвхцээд аргаа бараад замын цагдаа руу шогшиохоос өөр арга байхгүй. Угийн ачааллаа даахаа больсон зам нь байнга түгжрээстэй. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр ачааллаа даахгүй замын нэгдүгээр эгнээг зогсоол болгчихоор ямар өөд байхав. Энэ байдлыг эцэс болгохоор Замын цагдаагийн газрын даргын 150 тоот тушаал хэрэгжээд нэлээд удаж байна. Энэ тушаал сайн саар олон зүйлийг араасаа дагуулж буй. Замын хөдөлгөөний түгжрэл багассан ч өөр бас бус ярих зүйл байгаа юм.

Бидний жишээ болгож ярих дуртай гадаадад ямар ч албан газар гадаах талбайн машины зогсоолдоо хамгийн их анхаарал тавьдаг. Аа харин тухайн байгууллагын ажилчдад зориулсан машины зогсоол байрны доод давхарт байдаг юм билээ. Харин манайд бол эсрэгээрээ. Өглөө ажилдаа ирсэн ажилчдын машин оффисын гадаах талбайг өдөржингөө эзэлчихнэ. Ингэхээр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүс замын нэгдүгээр эгнээ буюу хориотой хэсэгт машинаа тавихаас өөр аргагүй. Ингээд л хэн хүний уур бухимдлыг барсан түгжрээ үүснэ дээ. Замын түгжрэлийг бууруулах зорилгоор замын цагдаагийн газраас замын нэгдүгээр хэсэгт буюу хөдөлгөөний зорчих хэсэгт машинаа тавьсан хүнийг торгох, номерийг нь хураах болсон. Саяхны нэг өдөр Соёлын төв өргөөний ард “Туушин” зочид буудал, “Үнэн” сонины байр, “Хас” банкны үүдээр эгнүүлэн тавьсан нэлээд олон машины номерийг цагдаа аваад явчихаж. Тэр хавиар ажил алба хөөцөлдөж явсан хүмүүс гарч ирээд аргаа баран толгойгоо сэгсэрч байхтай таарлаа. “Зогсоол байсаар байхад нь дүрэм зөрчсөн бол ингэж шийтгэх нь зөв. Харин ямар ч зогсоолгүй хэрнээ ингээд байхдаа яахав дээ. Цаг хугацаа алтнаас үнэтэй болсон цагт одоо дугаараа авах гэж хамгийн багаар бодоход хагас өдрийн ажлаа алдана” гэхчилэн нэгэн залуу бухимдангуй ярьж байв. Харин нэг бүсгүй “Би одоогоос сар гаруйн өмнө машиныхаа хамаг юмыг тонуулсан. Хуралд суух болоод нэг байгууллага дээр очсон юм. Тэр хавьд нь зогсоол олдохгүй болохоор нь километр шахмын цаана газар машинаа зогсоолд тавьсан юм. Гурван цаг болоод ирсэн чинь хамаг юмыг хулгайч аваад явчихсан байсан” гэж ярьж байв.
Машиныхаа номерыг хураалгасан жолооч 1000-10000 төгрөгөөр торгуулна. Харин энэ алдаагаа давтвал жолоо барих эрхээ хагас жилээс хоёр жилийн хугацаагаар хасуулах шийтгэл ногдуулах ажээ. Гаргасан тогтоол, дүрэм журмыг биелүүлж байгаа цагдаа нарыг ч, байхгүйн зовлонгоос болоод нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан жолооч хэн хэнийг нь буруутгаж, бас зөвтгөж болохгүй юм шиг. Нийслэлд хэд хичнээн машины зогсоол байдаг, хэдийг хаана нэмж барих тухай нарийвчилсан судалгаа тоо баримт ч алга. Ингээд бодохоор нөхцөл байдал хүндрэх нь аргагүй. Нэгдүгээр эгнээнд машин зогсоохгүй байхын сайн талыг жолооч нар ч хүлээн зөвшөөрч байна. “Нээрээ л сайхан сэлүүхэн байна шүү” гэх хүн хэд хэд таарч байв. Харамсалтай нь дайны хажуугаар дажин гэж хөнгөн цагааны хулгайч нар машиных нь номерийг “хуу татаад” явчихаж байгаа тохиолдол ч мэр сэр гарч байгаа ажээ.
Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталснаас хойш таван удаа шинэчилжээ. Тав дахь буюу хамгийн сүүлчийнх нь 2002 онд батлагдсан байна. нэлээд сүүлийн үеийнх гэж хэлж болох ч барилга байгууламж, хүн амын болон тээврийн хэрэгслийн огцом өсөлтийг төдийлөн сайн тусгаж үзээгүйг мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Нийслэлд 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн албан ёсны тоо баримт байх юм. Гэтэл үүнийг даах замын даац, машины зориулалтын зогсоолын асуудал хүндэрчээ. Хот төлөвлөлт гэдэг нь сайхан, гоё, гялгар цалгар байшин барихдаа биш хүний ажиллаж, амьдрах ая тухтай орчныг бий болгох цогц төлөвлөгөө гэж би ойлгодог. Харин машинаа тавих зогсоол олох гэж эсвэл хаана юу байгааг олж очин гэж уйлахаас наахнуур юм болж бухимдсаар л... Уг нь Барилгын тухай хуулинд “Байшин барилгыг барихдаа гүйцэтгэгч компани нь барилгын ойр орчмын цэцэрлэгжүүлэлт, машины зогсоол бусад зүйлийг иж бүрнээр нь шийднэ” хэмээн заасан байх юм. Амьдрал дээр ямар байгааг та бидний хэн нь ч хүнээр хэлүүлэтгүй мэдэж байгаа. Аргагүй л монголын хууль гурав хоног юм даа... Гурав бишээ, энэ хууль угаасаа нэг өдөр, нэг цаг хэрэгжсэн гэдэгт ч би итгэхгүй байна. Зам дагуу байрлал сайтай газрын үнэ тэнгэрт хадаж, тэр хэрээр худалдаа үйлчилгээний төвүүд борооны дараах мөөг шиг олширч байгаа. Харин өнөөх зогсоол хаана байна? МУБИС, Баянзүрх захын орчим, Их тойруу, Бага тойруу, 40 мянгатын нарийхан годгор замаар чихцэлдэж, сигналаа хангинуулсан машинуудын цуваа ч нүдэнд дасчихаж.
Энэ бүгдийн төгсгөлд ганцхан санааг хэлэх гэсэн юм. Хэрвээ бид зам шиг замтай, машинаа тавих зогсоолтой байя гэвэл төлөвлөгдөөгүй барьсан барилга байгууламжаа цэгцлэх шаардлагатай болжээ.

М.Гэрэлтуяа


Цааш унших...

Нэг л мэдэхэд

Номхон, томоотой даруухан төрх үгүй болж
Ногоон нүд, улаан хумстай шулмас болчихож
Нэхэл хатуутай хорвоогийн тоглоом болж
Нэг л мэдэхэд өөрийгөө ч танихааргүй тийм болчихож
Сар гарахад догдлохоо больж
Сархад уугаад согтохоо байж
Уйтгарлан сууж шаналахаа больж
Угийн ийм л юм шиг зэвэргэн байна

Гэнэн инээд, гэгэлгэн дуу надаас дахиж гарахгүй
Гэгээн мөрөөдөл, алсын зорилго ч өөртөө тээхгүй
Тээр тэнд галт тэрэгний эцсийн зогсоол дээ
Тэгэхэд би өөрийгөө гээчихсэн, одоо хайгаад ч олохгүй
Нар мандахад өглөө болдгийг мартаж
Намайг хүмүүс шоолон инээхэд ичихээ байж
Нэг л мэдэхэд би өөрийгөө танихгүй болж
Нээрээ хаана амьдардагаа ч таг мартчихаж
Хөнгөн алхаа, хээгүй харц алга болчихож
Хөлчүүхэн бодол, хундага дарс л надад байна
Нэхээд ирэхгүй он жилүүдийн цаанаас
Нэг л мэдэхэд би өөрийгөө бас олохоо больж...

Цааш унших...