Зараатай замбуулин...

Ажил гэж хүзүү хоолойгоор татаад... Уйлах ихдэж, инээх багадаад... Гэтэл толгой өвдөөд... Шинэ өдрийг ингэж гомдоллож эхэлжийгаа нь гүэ мөн харамсалтаймаа. Маргааш өглөө үүрийн таван жингээр Сүхбаатар аймаг руу явахаар боллоо. Тэндээ хоёр хоноод цаашаа Дорноговь, тэгээд Хэнтий... Таван сард зүүн аймгуудаар аялан тоглолт хийнээ гэж... Намайг байхгүй хоорондуур та нөхөд манай гэрээр хаа нэг шагайж авдар савыг маань тоос шорооноос нь салгаж байгаарай. Тэгээд тавдугаар сарын 10-нд хальт хотод ирэхээрээ та нөхөдтэй тааралдах байхаа хэмээн найдав.

29 comments:

Melody said...

За сайн яваад ирээрэй, virtual хань болж байсан найзыгаа санана даа

зэрэглээ said...

zamdaa daarch olsov. hool und sain idej amarch yavaarai. ajilaa sain buteeged hurdan ireerei. bolomj taaruul orj garch l yavaarai. amjilt

Миний цаг said...

Боломж тааруул хаанаас ч хамаагүй ороол гараал явжийнөө. Гүэ нээрээ хөдөө бараг явжийгаагүй болохоор истой гоё санагдаал...

director said...

хаха сайхан ш дээ. Би лав хөдөө яваагүй 2,3,4,5 жил болжээн. Хэхэ нэг юм зөвлөхөд хөдөө чинь одоо халуун ус саун нь байхгүй 2 литр усаар усанд ороод, эхлээд толгойгоо дараа нь биеэ, дараа нь хөлөө дөрөө нь хувцасаа хамгийн сүүлд нь шалаа угаагаад дуусчаам даа lol За гэхдээ тэр ус мус бол асуудал биш ш дээ. жинхэнэ ориг монголчуудтайгаа танилцаад газар үзээд, ажил төрлөө амжуулаад уушгиа жаал баярлуулна гэдэг чинь л чухал байгаам. За тэгээд ирэхэд чинь гэр орныг чинь харж халамжилж байхыг хичээеэ гэж

зэрэглээ said...

hodoo yostoi goyshd. bi hamt yavmaar l bn.

Миний цаг said...

Зэрэглээ хүрээд ирээ. Хамтдаа явъя. Директорын хэлдгээр уушгиа баярлуулж, нээх гоё нам гүм суух нь л чухал байна. Тэгээд захирал бүсгүй гэр орныг өөд нь татна гэсэн болохоор арагшаа санаа зовохгүй бүүр амар болчихлоо.

aso said...

Зараатай замбуулин зараалаг ертөнц зараан тавилан 100 зараа бла бла

сайн яваарай юун түрүүн эрхэм андыг ямар тоглолт хийх гэж байгааг маш чухалаар сониучирхан асууя хэхэ

Миний цаг said...

Цаа чинь анхны бие даасан тайлан тоглолт... Уран нугаралт, уртын дуу гээл... Ха ха

зэрэглээ said...

bas hoomii and min eniig orhij bolku shuu.

Миний цаг said...

Харин зэрэглээг хүрээд ирүүл хамтарсан тоглолт хөөмий, ардын богинын дуу, за тэгээл хип хоп этр гээл явмаар байна... Чи ерөөсөө хүрээд ирхиймуу?

aso said...

би ч билгийн нүдгүй шаар юмаа мэдсэн бол аваа суучдаг байж хэхэ амжилт хүсий мөнгө сайн олоорой нтр

Миний цаг said...

эндээс бүүр чимдаан авч явжийгаа шд. Мөнгөө хийх гээл... Хөхөө гэрлэх дөхлөө гэдэг шиг... Миний цаг нь баяжих дөхлөө этр гээл ирий шд

Хүслийнжигүүр said...

за ямартай ч сайн яваад хурдан ирээрээ. Ирэхдээ айраг авчираараа/хөдөө явсан хүнд дандаа захидагийн/ хэхэ

Миний цаг said...

Гүэ одоо тэгээд айраг байгаа юм уу. Ааруул олж ирж бол чадна. Айргийг бол амалж чадкү шүү

Оргил said...

хөдөө сайхаан

Миний цаг said...

Нэг тийм дуу байдаг шд.
Хөдөө хөдөө хөдөө
Хоёулаа авъя ааваа
Хонгор жаахан охиноо
хоньчин болгоё ааваа... Үг нь аягүйлол худлаа байгаа даа. Хоньчин нь бас хаашаа ийн. Гэхдээ сайхааан.

Оргил said...

мэдэхгүү дуу байна.

director said...

өөш өөш ажлаар явжаа гэсэн чинь дуулж бүжгэлкэж бас хөөмийдөх гэжаамуу. Валала нээх гоё нүдээ аньцан хөөмийлжийсэн чинь хөдөөний харцуул дуулийнх нь бүсэнд нь ааруул, ээзгий хавчуулуул яана. lol. за тээд чимдаан аваал явсан хүн чинь насаараа идэж баркуу ааруул ээзгий ацраад. Мануус нь тэрийг нь насаараа идэж амьдрахын байна дөө.

TaTaHHuCH said...

gl :D

Alta said...

sain yavaad ireerei huleegeel bjinshu

3apaa said...

Хэнтэй замбуулин гэнэ үү? :P

зэрэглээ said...

hehe zarartai zambuulin gejiin. ezniih n omnoos hariulnaa.

gerle naiz n ter duug chin ingej medhiim bn.
hodoo hodoo hodoo
hamgiin saihan hodoo
hurga ishigee hariulaad
hurgachin bolnoo aavaa..

hehe ay oruulaad duulaarai zao. 2ula tegjaad neg but avnaa. duu eter bol belen baisht.

xvv said...

Их л уух бүсгүй болтоймаа даа :p

харуул занги said...

хаалгыг нээв
өрхийг татав
хаяаг шуув
агаар оруулав
бүх зүйл хэвийн ганц нэг хүмүүс эргэлдсэн байх магадлал өндөр байна

харуул занги said...

Гэрийг тойров, алгуур
Гэгээ оруулав, хаалгаар
Жаахан гунигтай, эзнээ хүлээгээд
Жаахан хүлээ, тэр ирж яваа

Оргил said...

энэ кээчууп ах байхдаа харуул энтр хийгээд байгаа хүн

xaruul zangi said...

бороонд норсон хангай дэлхий
бодолд автан шүүрс алдах мэт
урилгагүй ирсэн нэгэн зочин цас байлаа гэж
уриалгагүй эргэсэн харуул би байлаа гэж

Миний цаг said...

Би ирсэн шүү манайхаан. Гэр орныг минь эргэж гэгээ гэрэл оруулж байсан Харуул зангид талархал илэрхийлье. За тэгээд намайг санасан гэж маш олон удаа хэлсэн, мессеж бичсэн Директор, Энхмандах хоёрт би ч гэсэн та нарыг санасан шүү гээ хэлчий. Тэгээд удахгүй бүүр олон хоногоор баруун аймгуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх болсноо мэдэгдэе. Тэгээд Жи Мобайлын утас олж авах санаатай. Тэгүүл хаанаас ч гэсэн холбоо бариад, хаа сайгүй нетэд ороод чухамхүү болох юм шиг санагдлааа.

Миний цаг said...

Өө харуул занги этр гээд байхаар нь үзсэн чинь манай Захирал басын байна. Баярлалаа найзаа... Найзаа гэдэг үгийг Улаанбаатарт байгаа миний аав кинон дээр гардаг тэр дуудлагаар унший шөө