Нэгэн хайрын түүх


Баасан гаригийн орой нэг найзтайгаа уулзаж хэсэг зуур буу халав. Яагаад ч нүд нь нэг л гунигтай. Ямар нэгэн зүйл хэлэх гээд чадахгүй байгаа ч юм шиг. Тэр болгон надаас туслалцаа гуйгаад байдаггүй, тэгээд жаахан дуу муутай хүн болохоор нь шууд л яав ийв гэж асуухаасаа жаахан эмээлээ. Кофе уугааад ойр зуурын жаахан зүйл ярьлаа. Тэгээд тэсгэл алдаад би "Миний найз юу бодоод байгаан? Гэр бүлийнхэн чинь зүгээр биз дээ? Найз эмэгтэй чинь байгаа юу?" гээд л... Манайхан дажгүй ээ... Харин Байгалаа хүнтэй суу х гэж байгаа гэдийн байна. Байгалаа гэдэг нь уул нь мань хүний найз эмэгтэй. Дэмий юм асуулаа, миний энэ ам уу гэж бодох зуураа өөрийн эрхгүй "Та хоёр чинь саяхан учир зүггүй хөтөлцөөд гүйгээд байсан биз дээ. Танай Байгалаа ч зайтай гар байна даа..." гээд хэлээд тавьчихав.

Миний бодож байгаа, бодит байдал хоёр хэтэрхий зөрүүтэй байжээ. Тэд бие биедээ хайртай хэвээр. Гэсэн ч "Гарьд магнай" дээр гардаг шиг эмэгтэйг нь богтлоод баян айлын бэр болгодог тэр балар ёс зарим газар байсаар байгаа аж. Байгалаагийн аав нь хүнтэй суулгах гээд тохирчихсон. Хуримаа товлоод зар тараачихсан гэж хэлэхдээ эгээ л уйлах нь уу гэмээр... Муу найзыгаа ямар их өрөвдөв өө. Эр хүн шүү дээ. Хайртай бүсгүй нь лангуун дээр хэвтэж байдаг эрээн даавуу шиг зарагдаж байхад юу ч хийж чадахгүй... Өрсөлдөгч залуу улсын цолтой бөх юм гэнэ. Бэл бэнчин, нуруу туруугаараа гайгүйн байхаа. Гэсэн ч энэ чинь нөгөө хүний эрх, эрх чөлөө гэж бахирдаг 21-р зуун биз дээ. Эсүүл би андуураад байгаамуу? Чив чимээгүй хэсэг суулаа. Би юу гэж хэлэхээ, аргадахаа, тайтгаруулахаа мэдэхгүй. Харин тэр ямар нэгэн зүйл бодсоор... Хэсэг суусны эцэст "Зөөгчөө хоёр шил тайгер" гэж би ам нээв. Худалч хүнд мань эр ганцхан амьсгаагаар нөгөөх шар айргийг ховх сороод "Бид хоёр хаа нэг тийшээ зугатаамаар байна. Чи туслаж чадах уу? Хүн амьтнаас асуугаад өг л дөө. Мөнгө төгрөгийг бол аргалнаа..." гээд хүндээр санаа алдав. Туслахсан... Хайр... Мөнгө... Энэ эрээ цээргүй хогийн савнаас хоёр ч болсон хүнийг татаж гаргаад дураар нь явуулахсан. Өнөөдрийн амьдарч байгаа энэ цаг үе, бас үр хүүхдээ зүгээр л арилжиж байгаа тэр аавыг үзэн ядна. Мөнгөтэй хүнд охиноо өгчихвөл жаргана гэж итгэж байгаад нь, өөрийнхөө төлөө сэтгэлгүй хүнийг хүчээр авч байгаа бөх залууд Байгалаагийн өмнөөс гомдох шиг... Бас үзэн ядах шиг...

8 comments:

Сина said...

Ter etseg ih muuhai yumaa 2 - laa zugtchihmaar yum tednii l amidral shuu dee

etvgen said...

Хэхэ эцсийн эцэст эцэг эх нь үхээд л өгнө тэр чинь охинийхон амьдралшдээ ямар тэдний амьдрал биш тиймээ муухай л юмдаа зугтчаасай :D иймэрхүү юм зөндөөл байдаг хэхэ манай ангийн нэг охинийг эцэг эх нь бас хүнтэй сүй тавиулчихсан тэр өөрөө тэр хүндээ дургуйшдээ уг нь ...

TaTaHHuCH said...

yriltsaj neg uzdeg bhda.

Alta said...

Эр хүн байж асуудлыг гартаа авч хайртай бүсгүйтэйгээ амьдралаа зохиомоор юм даа.

aos said...

Энэ өгүүллэг юм уу чиний хэн нэгэн найзад тохиолдоод байгаа явдал уу тийм бол тэр аавыг нь болон улсын цолтой бөх 2-г хараал идэж бүүр дуусгаасай

-надад нэг санаа байна хуримынх нь өдөр очиж авч зугтаах тэр өдрөө охин нь өөрөө зөвшөөрөхгүй зугтаавал дахиж оролдохгүй байж мэднэ

-бас нэг арга хэхэ амиа хорлоно гэж айлган сүрдүүлэх /эмэгтэй нь/

-бас нэг арга тэр бөхийг өөр улсын дээгүүр цолтой бөхөөр дарамтлуулах

ер нь л хүчээр авах гээд байгаа зүйлийг хүчээр өгөхгүй байх л хэрэгтэй тэнэг п**** вэ яасан тэр аав нь shooting pon pon pon

Миний цаг said...

Болж байгаа үйл явдал... Итгэмээргүй юм шиг хэрнээ үнэн бодит зүйл. Цохиод унагах гэхээр бяр хүрэхгүй. Яалтай ч билээ... Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу... Мэдэхгүймаа... Хэлэх үг олдохгүй л байна.

gegeen said...

hadmuudtaigaa taniltsaj amjaagui baisiin baihdaa. iimerhuu yum ch baigaad baigaa ni unen shuu. yalt ch gui huchind avtaad l, tegeed l neg bol evlerch amidrana, neeh ch ih setgeliin jargal edlehgui, esvel buhniig noolios ehleed etseg ehteigee tangarag tasrah zam l bn.

tsag hugatsaa buhniig emchilne. ene bugdiig ertnees zohitsuulj amjaagui ni toogui.

Хүслийнжигүүр said...

Хэрэв Би тийм байдалд байсан бол хэнд ч хэлэлгүй явж очиод гэр бүлээ батлуулчих байсан даа. Тэгээд нэг гэрт ороод хэхэ. бас эмэгтэйгээрээ аавд нь бид хүүхэдтэй болсон гэж хэлүүлэх.

За даа ч ер бол аав нь үхнэ хатнаараа эсүүл эрх мэдлээрээ далайлгасан байлаа ч гсн. Охин бол аавынхаа үгнээс гардаггүй хүн байна өө. ГЭрлээгүй байхдаа ингэж байгаам чинь гэрлэснийхээ дараа бүүр хэрүүлийн бай болох байх тиймээс больсон нь ч дээр юмуу.