Танил бус мэдрэмж намайг зовооно
Тарчилж байгаа баярлаж байгаагаа би үл мэднэ
Мэдэхгүй, огт өөр мэдрэмж намайг хоргооно
Магад би баярласан байх бас гомдсон байх
Тийм гэхийн аргагүй тэр мэдрэмжийг
Тэндээс эндээс ер хаанаас ирснийг нь мэдэхгүй
Намайг хоргоосон, эсвэл би түүнийг ээрсэн үү
Нэг хоёр хэдэн өдөр ийм баснаа санахгүй нь...
Танил бус тэр мэдрэмж дахиад ирэх эсэхэд эргэлзэнэ
Танил болоод надад ирнэ гэж итгэнэ
Мэдэхгүй тэр мэдрэмж битгий ирээсэй гэж хүснэ
Мэддэг бочихоороо айчихна гэж өөрөөсөө айна
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
2 years ago
4 comments:
хүүхэд харанхуйгаас айдаг тэр л шалтгаанаар хүмүүс үхлээс айдаг учир нь тэнд юу байгааг мэдэхгүйдээ тэр бенжамин франклен хэлж байсан гэдэг. харин миний бодол мэдэхгүй зүйлээсээ айх хэрэггүй юм шигээ учир тэнд юу ч байж болно шүү дээ. мэдэхгүй мэдрэмж чинь гоё л мэдрэмж байж таараа.
Энэ мэдрэмж үхлийн биш...
жишээ авсийн дүхүү
Жишээ чинь таалагдахгүй байна дүхүү...
Post a Comment