Яагаадыг бүү мэд...

Зүгээр бүх зүйлийн үзэн ядаад. Үхчихвэл амар санагдаад... Яагаадыг бүү мэд гомдох сэтгэл төрөөд байх юм. Цаг хугацаанд хаагдаж боогдож амьдарч байгаадаа гутрах шиг. Өнөөдрөөрөө байж чадахгүйдээ өнгөрсөн бүхнээс, ирэх цагаас хэн нэгнийг хүлээгээд байгаадаа тарчлаад л... Амьдралд нэг ч тохиолдлын зүйл байдаггүй ээ гэж аав маань хэлдэг юм. Үнэн байхаа. Өнөөдөр ингээд сууж байгаа маань бурхны зурсан зураг байх.

Гудамжаар алхаад л баймаар байна. Юунд бухимдаад байгаагаа хайгаад л... Би хэн юм бэ? Ерөөсөө ойлгохгүй байна. Хэнд ч хэрэггүй юм уу гэхээр хэрэгтэй ч юм шиг. Хэрэгтэй юм уу гэхээр новш шиг. Цаг хугацааны боол мэт... Цаг хугацааны хаанчлалд өвдөг сөхрөөд хэн ч биш гэдгээ мэдрэх юм. Юунд итгэж, найдаж амьдарч байгаан болоо би... Бодвол цаг хугацаанд л байх даа. Тэр цаг хугацаа гэж нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйдп яагаад тэгтлээ горьдлого тавиад байгаан бол. Зүрхний шархыг цаг хугацаа эдгээдэг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Би итгэхгүй байна. Харин ч сэдрээдэг юм бишүү? Тэвчээр барагдаад уур хүрээд байна. Яалтайв. Харанхуй шөнө дэн тэмтчин бүдрэх шиг урт бас баян амьдралд төөрөөд. Бурхан дэндүү харамч юмаа. Надаас бүхнийг харамлаад л... Өгснөө хурдхан буцааж аваад л... Заргалдмаар байна. Заамдалцаж байгаад зодолдмоор байна. Яагаад гэж асуугаад заавал хариу авмаар байна. Зам дандаа дардан байдаггүй биз дээ. Гэхдээ хэтэрхий их бартаатай бол замаас нь шантрах тал бий. Өнөөдөр шантарч байна. Хүмүүс хань руугаа яарах юм. Би ч гэсэн яарч байна. Гэхдээ үхэж байж уулзах болохоор харамсах юм. Тээр дээр сүнс, бурхан гэж байдаг бол миний цөхрөлийг хуваалцаасай. Цаг хугацаа намайг багалзуурдаад... Дургүй хүрчийнэ. Бүхнийг үзэн ядаад. Яагаад би... Ингээд л асуугаад баймаар... Урт бас баян амьдрал намайг угтахгүй юм шиг хачин мэдрэмж. Өнөөдөр шиг бачимдаж, давчдаж байх ч юм шиг... Яагаадыг бүү мэд... Зүгээр үхэж үзэхсэн.

9 comments:

asosexit said...

миний бодлоор чи үхээд хэрэггүй байхаа don wory чиний сэтгэлийн шаналалыг бүрэн дүүрэн ойлгож чадахгүйдээ бараг харамсах нь найз нь

сэтгэлээр унаад юухэв анд минь сайхан нугараал нугараал явчийлдаа аайн /сүүлийн хэсгийг аймаар алиа царайтай хэлсэн гээд төсөөлөөрэй за/

Melody said...

Яг ийм юм бодоод нэг удаа \олон жилийн өмнө\ багтраад явж байхад Хурд хамтлагийн "Уйлаад чиний нулимс нуур болохгүй" гэсэн үгтэй дууг сонсоод бүүр дургүй хүрч байж билээ. Гэхдээ сүүлд нь бодоод байхад нээрээ л яагаад ч нэмэргүй, уйлаад ч, зүхээд ч, цөхрөөд ч нэмэргүй гэдгийг ойлгосон мөртлөө л нэг л их гомдол хураад байдаг юм. Сэтгэл доторхоо уудлаад гаргаж бичдэг чинь харин чин зориг шүү.

Миний цаг said...

Өглөөгүүр сэтгэл хачин солгой дуугарч байв. Хашгирмаар, орилмоор, бүгдийг үзэн ядмаар тийм хачин байлаа. Нэг өрөөнд суудаг эгчтэйгээ хэсэг ярилцаад сэтгэл жаахан тайвширчаад л сууж байна. Мэдэхгүй юм даа. Урд нь ингэж бачимдаж байснаа санахгүй байна. Цаг хугацаа сэтгэлийн шархыг хөндөөд л... Юу гэхээ мэдэхгүй нь дээ. Нээрээ ч уйлаад минний нулимс нуур болохгүй. Уйллаа гээд, ориллоо гээд, цөхөрлөө гээд юу ч өөрчлөгдөхгүйн. Энэ миний л амьдрал.

Оргил said...

á¿õ ç¿éë öàã çóóðûíõ

Оргил said...

Бүх зүйл цаг зуурынх

Миний цаг said...

Тийм гэж үү Дао? Цаг хугацаа хүчтэй... Хүн хэзээ ч юуг ч мартдаггүй гэдэгт би итгэдэг.

Alta said...

ингээд гаргачихаж байгаа нь сайшаалтай...

Даогийн хэлснээр цаг зуурынх бүх мэдрэмж

director said...

зүгээрээ зүгээрээ ийм юм байдымаа гээд нэг сайхан дуу байна цаад караокед чинь Цаг хугацаа бол сэтгэлийн эмч шүү дээ, андаа утгагүй сонсогджаагааг мэджийн л даа. Аяандаа ингээд гуниглаад сууж байсныгаа бодоод чиний инээд хүрнээ за

Миний цаг said...

Яагаад бүгдээрээ цаг хугацаа эмч гээд байгаан. Тэр чинь эмч ч биш, итгэл даах товарищ ч биш. Би тэгж боджийно.