Мэдрээмж байхкү...


Бүүдгэр өглөөг жаргалтай угтаж байна. Ойрдоо амнаас унаагүй сайхан гэдэг үг аяндаа урсаж гараад л... Бүх зүйл цаг зуурынх хэмээн хэлсэн Даогийн үг санаанд ороол... Энэ сайхан мэдрэмж ч гэсэн цаг зуурынх байх даа. Өнөөдөр бороо ороосой. Нороод л алхаад л баймаар байна. Би яагаад имй юм бол... Цаг зуурын бүхнийг мөнхийн юм шиг бодож, бас итгэдэг. Эргээд сэхлээ авахгүй юм шиг унаж байна гэсэн төсөөлөл урждарынх байв. Харин дахиад хэзээ ч унахгүй юм шиг мэдрэмж өнөөдрийнх. Та нар чигсэн жаргалтай байгааз дээ. Бүгдэд сэтгэл ханаж сурах истой гэж боддог ч өөрөө ийн байж чадахгүй байгаадаа харамсаад л...

Өдөр хоног минийхээр урсахгүй. Харин би хэмнэлд нь тааруулж өөрийнхөөрөө урсах хэрэгтэй байх. Урсах бишээ зарим үед нь сөрөөд л... Хамгийн өндөр уулан дээр гараад хамгийн чангаар хашгирмаар байна. Тэр үед ямар мэдрэмж төрөх бол? Өнгөрсөн гуниг, ирэх гуниг, өнгөрсөн жаргал, ирэх инээд... Цаг хугацааны хаанчлалд бууж өглөө... Хоёр гараа өргөөд, хэлээ унжуулаад 75-аар бууж өгье. Цаг зуурын бүхнийг хайралмаар. Цаг хугацаа, хачин мэдрэмж бүрийг үзэн ядах албагүй юм шигээ. Магадгүй маргааш би цаг хугацааг, түүнд боомилуулан амьдарч байгаа зүхэж ч магадгүй. Өөрөөсөө гарах бүхнийг хорвоогоор нэг тараж хаячихаад сэтгэлээ амраах хүслийг минь "Миний цаг" гэдэг энэ орон зай нөхдийн. Дахиад л сонин мэдрэмж. Бороотой хамт уйлах юм шиг... Гэхдээ ойрдоо уйлаагүйн байна. Тээгэлж унаад уйлсныг эс тооцуул шүү дээ. Нүүрний хавдар буугаад, хөх туяа нь бүдгэрээд хуучин төрхөндөө орох шахаал байжийгаа шд цаа чинь. Өнөөдөр ажил дээр 11 цагаас тог тасрана гэсөөн. Тэгэхээр юу хийхүү? Нөгөө Рагугийнхаар "Мэдрээмж байхкү" харин минийхээ "Ток байхкү, блог байхкү, мессэнжэр байхкү". Өө ядаргаатайн.

11 comments:

Ангаахай said...

Гэрлээ төрсөн анд минь надыхаар орж туслаж дэмжээрэй. Польдкоодээн

director said...

өөө энэ ангаахай хаа байсан энд орж ирж чаг чаг хийгээд яважаахымаа, чи асуусан би хариулсан. Одоо юу кэрэктэй? Миний цагаа юу яахуу ангаахайнд очиж beer өө бишээ coffee зооглохуу сэтгэлийн хаттай байхгүй бол болкуу ш дээ, тог тасрана гэдэг бол тийм ч амар юм биш хэр баргийн аавын хүү хазайдагийн гэнэлээ

Melody said...

Хамаагүй их биеэ бариад байхаар сэтгэл хөдлөл бас тушигдаад бүдрээд нэг газар үлдээд хоцорчихдог шүү, санаж яваарай. Тог байхгүй бол гадаа суу, гадуур яв, боломжийг ашигла!

Миний цаг said...

Ангаахай: Найз нь чадах чинээгээрээ чамайг өмөөрсөн.
Директор: Өдөр тээд Ангаахайгийн тэр хавьд хальт тааралды.
Мелоди: Тэгнээ. Гадуур хэсэг алхая. Тэр үеэр бороо оруул бүүр ч сайн байна.

Оргил said...

польдокээдээн жих шиг би зүгээр л инээсий зө дэвдээхээ

Оргил said...

бүх зүйл цаг зуурынх гэдгийг би хэлээгүүмаа. шинжлэх ухаан нотолций ямар ч маргах зүйл байхгүй хэ хэ

Миний цаг said...

Өө чи тэгээд эх сурвалж этрээ ойлгомжтой бичжий за Дао. Одоо тэгээд оюуны бүтээл хууль бусаар ашигласан гэдэг нэр зүүхжийгаан. Гэхдээ цаг зуурынх гэдэгтэй чинь өнөөдөртөө л эвлэрч байгаан. Дараа хэрхэн өөрчлөгдөх тэгээд маргахыг би таашгүй. Ха ха

K said...

бүхий л зүйл цаг зуурын байж магадгүй ээ. цаг зуурын гомдол харуусал, цаг зуурын аз жаргал.цаг зуурын баяр баясал...
гэхдээ цаг зуурын гэх энэ үг цаанаа цаг хугацааг агуулна.1өдөр, 2өдөр, эсвэл 10-н жил 20-н жил.
энэ л хамгийн чухал мэт...

Миний цаг said...

Нэгэн арал дээр Уйтгар гуниг, Баяр баясгалан, Атаархал, Хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байжээ. Зуны нэгэн өдөр арал шатаж, тэд тус тусын завинд суун арлаас зугатацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий Хайр сэтгэлд завь олдсонгүй. Хайр усанд живэх шахан сэлж байхдаа Уйтгар гунигтай таарч завиндаа суулгахыг хүсчээ. Харин тэрээр “Би гунигтай байгаа болохоор ганцаараа баймаар байна” гэж. Баяр баясгалан “Чи миний баяр жаргалтай мөчийг баллаж орхино” гээд бас л авсангүй. Бүх хүмүүс хайр сэтгэлд тэмүүлдэгт нь атаархсан Атаархал ч түүнийг үл тоов. Ингэж явтал нэг өвгөн Хайрыг завиндаа суулган эрэгт хүргэж өгөв. Хайр түүнд талархал илэрхийлээд нэрийг нь асуувал Цаг хугацаа гэжээ. Цаг хугацаа л зөвхөн хайр ямар агуу гэдгийг мэддэг гэнэ.

obdoo said...

and minee hagas byten saind ashig tustai yils hiitsgeeye Obod

Миний цаг said...

Тэгье Обдоо.