Обдоог дагаад цэнгэ...

За хө өглөө ажил дээр ирээл мессэнжэрээ нээнгүүт хамгийн бахархамаар амжилттай явж байгаа нэг хүн харагдаал байгаа юм даа. Тамхигүй .... өдөр гээл. Тэвчээртэй байна шүү. Бахархаж байна, Обдоо. Ер нь хоол унданд нэмэргүй, татлаа гээд юу ч өөрчлөгддөггүй новшийг яах гэж амандаа зуугаал нээх сүрхий татдын бол? Хамгийн муухай нь хавь ойрынх нь хүнүүс бөөнөөрөө тэр утаанд нь хордож байгааг мэдсээр байж. Аан тийн бас ажлын дундуур орж гарч тамхи татах гэсээр нэлээд хугацааг алдах нь ойлгомжтой. Тамхитай хийх тэмцлийг дэмжиж байна.Нэгдэх үү, манайхан.

4 comments:

Хүслийнжигүүр said...

тэгээч хөө. Тэгүүл хаа сайгүй сэргэлт болийшд. Надад ч амар. хөлбөмбөгийн дараа гэртээ иртэл надаас юу вээ. аймшигийн үнэр ханхалж байлаа шд.
Гадаа 2 хонуулсан куртикнээс тэр гайтай тамхины үнэр гарахгүй байна гээд боддоо...

Alta said...

Обдоод амжилт хүсье
5,31 чинь архигүй бас автомашингүй өдөр тийм ээ?
тэр өдөр чинь харин замын голоор сайхан тэгнэж алхана гэж бодож байгаа ;)

director said...

5 сарын 31-нийг өвчин тахалтай холбогдуулан олон хүн цугларахаас болгоомжлон машингүй өдөр байхыг болиулсан гэж сонссон юм байна.
Тамхи таны биед хортой тул тааралдсан газар нь татаж устга гэсэн лоозунтай хүн шд би

director said...

Обдоодоо зориулаад тамхийг хаясантай нь холбогдуулан энэ завшааныг ашиглан нэгэн шүлэг зорулеээ. Хмм(хоолойгоо засав). Зээ,
Өдрийн сайныг
Өнжин хүлээх нь хайшааийн
Сарын сайныг
Саатан хүлээх нь хайшааийн
Энэ өдрийг
Өлзийтэй гэх нь хайшааийн
Обдоо хүү ОВСГООТОЙ
Олон хүнийг САЙН ТАЛ РУУ УРУУ ТАТДАГ.. заза бас л далийгаа далийгаа явчлаа яшиг зүгээр.. ОБДООДОО баяр хүргэе