За нэг иймэрхүү...

Нүүдэл суудал хийх гэж ихэд зүдрэв. Блогмн маань хэзээ ажилд орохыг хэлж мэдэхгүй болохоор түрдээ энд орогнож байхаас... Ямартаа орон байрны асуудлыг шийдэж өгсөн МЕСС-д талархал илэрхийлье. Гурван өдөр юу ч бичээгүй, бас уншаагүй өнжчихсөн чинь бүүр төсөөрчиж хэ хэ... Аан нээрээ нөгөө мөнгө төгрөг босгох, блогмний хэвийн үйл ажиллагааг сэргээх тал дээр ямархуу арга хэмжээ авч байгаан болдоо цаад Алмас чинь? Мэджийгаа хүн байвал хэлж өгч туслаарай.

5 comments:

Melody said...

Hi блогоо backup хийж чадаагүй мөхөс би дэмий л хэдэн өдөр шаналав. Админ ямар ч байсан файлаар татаж авах ажлыг зохицуулж байгаа гэсэн. юутай ч чимээ сураг сонсохын тулд чих тавин өдөр хоногийг өнгөрүүлж байна даа. Блог тухайн хүний хобби болсноор амьдралд нь нэлээд том зай эзэлдэг болохыг улам ухаарах шиг. Ер нь өмнө нь нэг их хобби гэж сүртэй яриад байх зүйлгүй байсан болоод тэгэж байгаа болов уу. Ямартай ч эргэн блогоо бичих цаг хурдан ирээсэй хэмээн хүсч сууна

Turtle said...

За юутай ч гэсэн хоргодох байртай болсонд баяр хүргий. Удахгүй бүх зүйл сайхан болно биз ээ. Миний хувьд Та бүхэнтэй танилцаж санал бодлоо хуваалцаж байх нь л сайхан байна. Би ч гэсэн энд нэг амбаар бариад сууж байгаа.
Удахгүй сайхан болно биз.....

Оргил said...

за хө орон гэртэй болцон байшдээ.

Миний цаг said...

Орон гэртэй болох ч яахав. Хамгийн гол нь БЛОГМН маань хэзээ хэвийн ажиллаж эхлэх бол гэдэг л байна. Ямартаа ч өнөө маргаашийг энд өнгөрүүлж байхаас. Блог гэдэг амьдралын нэлээд том орон зай байжээ.

Blessing_tara said...

Миний бүүр толгой эргэчихлээ..
Нүүдэл суудал, дээр доор гээд барьж тавьсан юмаа буцаж олохгүй хэцүү байхад, бүүр дээрээс нь толгой эргүүлээд.
Хүслийнжигүүрийн шинэ блог юу юм ?
Гэрлээгийн шинэ блогны нэр юу юм бэ?
За энэ 2-г ялгаж салгадаг болчихвол орон гаранаа болих гээд байна.