Ээжээ

2009-4-10,3:44 PM
- Үгүй ээ, манай энэ мөн хачин хүүхэд юм аа. Айл амьтны хүүхдүүд хар үүрээр босоод хичээлээ хийгээд гадаа цэцэрлэгт сууж байхад босохгүй, ногоороол
- Ээж, жоохон унтъя л даа, та ямар сонин ийн. Нойр хоолондоо сайн бол ажил аяндаа бүтдий шдээ
- Юу гэнээ. ХН...
Хэд хоногийн дараа
- Хөөш чи босоочээ. Конкурс гээд хүүхдүүд бужигнаж байхад унтаад. Ёстой хаанаас нь гардаг нойр вэ? Бос гэжийна чамайг.
- Тэгээ яасан бэ 8 болчиймуу?
- Болох гэжийнэ. Аяга цай уугаад явж үз.
Орой нь
- Ээж танд хэлээ биз дээ. Нойр хоолондоо сайн бол...
- Үгүй ерөө.
- Яасан би чинь Багануур дүүрэгт ирсэн МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн ганц хуваарийг нь авчихлаа шд.
Ээж минь ирж явна гэнэ. Өрийг нь өмлөн төрсөн охин нь одоо л таныгаа ойлгож байна. Аавын гэрээс гарч тусдаа амьдраад уджээ. Хааяахан очиж ганц нэг хононо. Бусдаар гийгүүлсэн юм байхгүй. Би ч муу гэхэд дэндүү муу охин юм даа. Өдөр хоног намайг хүлээхгүй хөвөрч, ээжийн минь үс аль хэдийнэ бууралтчихаж. Ямар их санаа вэ? Цаг хараад л... Ээжийгээ тосож авах гэж догдлоод л... Уул нь миний ээж цэл залуу юм шд. Дөнгөж 40-н хэдтэй. Хүүхдүүдийнхээ төлөө өмөрсөөр үс гэзэг нь цайчихаж. Ээж минь тандаа хайртай шүү.


Сэтгэгдэл:

big hug big hug big hug
Бичсэн: Hvsliinjiguur хэзээ: 4:07 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

би одоо болтол дуудуулдийн big grin
Бичсэн: dao хэзээ: 4:08 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

mmm.. zeregle-n eej bas 40garantai. eejiigee sanav. sad
sanah setgeliig sedreej ogson gerlee-n eejid talarhav. urt udaan nasalhiig eroov.
Бичсэн: zeregle хэзээ: 4:10 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

dao chi bolildoo duuduulaal ai!

husliin chinii jiguur tasarchij.uchir n mamaig setgegdel bichij baih ued neg ch setgegdel baihgui baisiin.dahiad gomdov not talking
Бичсэн: zeregle хэзээ: 4:12 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

Ээжээрээ дуудуулж сэрэх сайхан. Маргааш өглөө дуудуулж сэрнэ гэж бодож байгаа. Ээжүүд нээрээ хөөрхөн шд. Манай охин нэг удаа "Заавал ээжид тэврүүлж явна" гээд гудамжинд уйлаад. Тэгсэн чинь миний ээж, миний охиноос намайг өмөөрч уурлаад "Хүүхэд тамлаа..." гээд л үглэж билээ.
Бичсэн: gereltuya хэзээ: 4:18 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

заримдаа бүүр албаар дуудуулахр гэж сэрчээд сэрээгүйм шиг хэвтмээр санагдаад байдын big grin
Бичсэн: dao хэзээ: 4:21 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

big hug angel happy
Бичсэн: ketchup хэзээ: 4:24 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

Яг тэгдийн. Гэхдээ яагаадыг бүү мэд. Ээжийг манайд ирэхээр, эсвэл би аавындаа очихоороо нам унтаад байдын.
Бичсэн: gereltuya хэзээ: 4:24 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

eejiigee sanaj bn.
Бичсэн: zeregle хэзээ: 4:25 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

Шал хөндлөнгийн хүнүүс тэг ингэ гэвэл дургүй хүрэх нь ойлгомжтой. Ээжийнхээ өврөөс гараад, өөрөө үр хүүхэдтэй болоод ирэхээрээ ээжийгээ бүүр сайн ойлгодог юм билээ. Зарим үед "Та үглээд байхын. Би уул нь мэдэж байгаа шдээ" гэж том толгойлдог байснаа мартаад хүүхдүүддээ "Хүүе тэгээрэй, ингээрэй" гээд илүү үглээл суужийдийн.
Бичсэн: gereltuya хэзээ: 4:28 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

erhelj baigaa n terdee. hehe. setgel sanaa amar taivan heseghen ch gesen hen negnii hair enhriilel dor erhelj baigaa n l ter baihdaa.
Бичсэн: zeregle хэзээ: 4:29 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

Ээж бид хоёр хамт зураг авхуулваа намайг их сургуульд орсон жил. Тэгээд дараа нь намайг хүнтэй суугаад хүүхэд гаргасны дараа ээж альбом үзэж сууснаа "Гэрлээ энэ надтай адилхан эмэгтэйг хэн гэдэг вэ" гэж асуужийна. Очоод харсан чинь бид хоёрын зураг. Би бүүр татаж унаад, элгээ хөштөл инээж билээ. Хамт авахуулсан зургаа ганцхан хувь угаалгаал өөртөө хадгалчихсан байгаам даа би. Тэгээл хэдэн жил өнгөрчихөөр ээж өөрийнхөө өөрчлөгдсөнийг гайхаал
Бичсэн: gereltuya хэзээ: 4:32 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

хэхэ. юун хөөрхөн юм. гэхдээ бид ч бас адилхан хөгширнө гэхээр хорвоо бас тэгжийгаад заримдаа их шударга гэдэг нь харагдаад байгаам шүү.
Бичсэн: ketchup хэзээ: 4:34 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

hehe.
Бичсэн: zeregle хэзээ: 4:36 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

Аа бас ийнгэсийм байна. Ээжийн тухай дурсамжууд дандаа гоё. Би төрөх гээд эмнэлэгт хэвтвээ. Эмч "Өнөө магаашдаа төрөхгүй, эмчилгээ хийнээ" гэжийнэ. Тэгэхээр нь ээжийг явж унт гэчихээд байж байсан чинь шөнө гэнэт өвдөөд гэрийнхэндээ хэлж амжилгүй төрчихлөө. Охинтой болоод... Өглөө нь ээж цай бариад ирсэн чинь сувилагч "Тогоон чинээ гэдэстэй охиноо авчирч хаячаад" энтр гээл загнаж. Ээж цайгаа ч өгөлгүй уйлаад буцаад гүйчихсэн байгаам. Тэгээд гэрийнхнийг бүгдийг нь командалаад дагуулж ирээд, эмнэлгийн цонхны доор жагсааж байсийн.
Бичсэн: gereltuya хэзээ: 4:43 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

hehehe. saihan dursamj baina. saihan eej baina. hairaa gej..
saihaaan.
Бичсэн: zeregle хэзээ: 4:47 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

хахахахахха. хөгшин хүнийг уйлуулаад яадаг эмч вэ тэр хэхэ. хөөрхөн дурсамж вэ.
Бичсэн: ketchup хэзээ: 4:47 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

Би чинь ээжийн өмчнийх нь ганц охин нь байхгүй юу. Наймдугаар ангид ортол эгч гэрийн ажил хийгээд, эгчийг тусдаа амьдарсан чинь дүү халааг нь аваад. Ээжийн эрх шар энтр гэж хамаатан саднууд одоо болтол намайг ярьдийн. Эгч нэг удаа ээжид аймаар гомдоод "Би ямар таны охин биш. Гэрлээ, Гэрлээ л гээд байдаг биз дээ" гэж уурласан гэсэн. Ээж харин өөдөөс нь "Дүүтэйгээ барьцаад ичдэггүй юмуу, зөнөж үхэх гэж байж" гээд бүүр их уйлуулчихсан гэсэн.
Бичсэн: gereltuya хэзээ: 4:53 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

hehe zonoj uheh gej baij geed uiluulchihsan hehe.
Бичсэн: zeregle хэзээ: 4:54 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

Миний муу эгч чинь уул нь надаас нэг их олон насны зөрүүгүй шд. Ээж жоохон дэндүүлчихгүй юу
Бичсэн: gereltuya хэзээ: 4:57 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

eej nar tegej l baidii.
Бичсэн: zeregle хэзээ: 5:02 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах
Тэхх.
Бичсэн: gereltuya хэзээ: 5:05 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

hehe eej nar ingeheeree goeshd kk
Minii tsagiin zagbar soligdtson tanisangui shd hehe
Бичсэн: piglet хэзээ: 6:33 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

манай нагацын хүүхэд дандаа л ааваараа дуудуулж босдог. Бид нар шоолоод л байдаг юм. Өөрөө аав болох гэжийж ааваараа дуудуулаад л. Ээж дандаа нэг их гоё зүүд зүүдлэж байхад яг бос бос гэдийн. бүр сонион. Заримдаа унт унт гээд хөшиг нээчихнэ, эсхүл унт унт гээд шал угаагаад түжигнүүлээд угаалгын машин асаачихна даа
Бичсэн: dadido хэзээ: 9:25 PM, 2009-4-10 | Холбоос | Засах | Устгах

Ээжээрээ дуудуулж сэрэх төлөвлөгөө тасрав. crying Өчдөр орой унтах гэж байсан чинь ажлаас утасдаад өглөө маш эрт ир гэсэн учраас өөрөө хар үүрээр ээжийгээ унтаж байхад сэмхэн босоод гараад ирсэн. Маргааш л...
Бичсэн: gereltuya хэзээ: 9:54 AM, 2009-4-11 | Холбоос | Засах | Устгах

харьд байгаа мань мэтийг бэтгэрүүлсэн, багын дурсамж сэдрээсэн гоё дулаахан бичлэг үү энэ чинь
Бичсэн: Gishuut хэзээ: 10:34 AM, 2009-4-11 | Холбоос | Засах | Устгах

ээж сансан сэтгэл хүн бүхэнд байдаг харин бичлэгийн хувьд тааруухан болсон байна.
гэхдээ таалагдлаа санаа нь
Бичсэн: Эх орон, Газар шороо хэзээ: 2:06 PM, 2009-4-11 | Холбоос | Засах | Устгах

Газар шороо-д. Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Найз нь үнэндээ хүмүүст таалагдах гэж бичдэггүймөө. Өөрөө өөрийнхөө санааг бичиж тэмдэглээл.
Бичсэн: gereltuya хэзээ: 2:11 PM, 2009-4-11 | Холбоос | Засах | Устгах

No comments: