Нэг л мэдэхэд

Номхон, томоотой даруухан төрх үгүй болж
Ногоон нүд, улаан хумстай шулмас болчихож
Нэхэл хатуутай хорвоогийн тоглоом болж
Нэг л мэдэхэд өөрийгөө ч танихааргүй тийм болчихож
Сар гарахад догдлохоо больж
Сархад уугаад согтохоо байж
Уйтгарлан сууж шаналахаа больж
Угийн ийм л юм шиг зэвэргэн байна

Гэнэн инээд, гэгэлгэн дуу надаас дахиж гарахгүй
Гэгээн мөрөөдөл, алсын зорилго ч өөртөө тээхгүй
Тээр тэнд галт тэрэгний эцсийн зогсоол дээ
Тэгэхэд би өөрийгөө гээчихсэн, одоо хайгаад ч олохгүй
Нар мандахад өглөө болдгийг мартаж
Намайг хүмүүс шоолон инээхэд ичихээ байж
Нэг л мэдэхэд би өөрийгөө танихгүй болж
Нээрээ хаана амьдардагаа ч таг мартчихаж
Хөнгөн алхаа, хээгүй харц алга болчихож
Хөлчүүхэн бодол, хундага дарс л надад байна
Нэхээд ирэхгүй он жилүүдийн цаанаас
Нэг л мэдэхэд би өөрийгөө бас олохоо больж...

5 comments:

Сина said...

сонин л бичиж өөрийг чинь дуурайгаад нэг ийм юм биччихлээ унш даа http://sainbilegmn.blogspot.com/2009/06/blog-post_03.html

Сина said...

Баярлалаа

K said...

goy...

SheLiza Roza said...

Яасын бүү мид би юу ч бодмооргүй байна, Ийм юм уншхаар сэтгэл өвдөөд байдын...

БОРОО said...

юу болсын зүгээр үү
сонин шүлэг байх чинь