Обдоог дагаад цэнгэ...

За хө өглөө ажил дээр ирээл мессэнжэрээ нээнгүүт хамгийн бахархамаар амжилттай явж байгаа нэг хүн харагдаал байгаа юм даа. Тамхигүй .... өдөр гээл. Тэвчээртэй байна шүү. Бахархаж байна, Обдоо. Ер нь хоол унданд нэмэргүй, татлаа гээд юу ч өөрчлөгддөггүй новшийг яах гэж амандаа зуугаал нээх сүрхий татдын бол? Хамгийн муухай нь хавь ойрынх нь хүнүүс бөөнөөрөө тэр утаанд нь хордож байгааг мэдсээр байж. Аан тийн бас ажлын дундуур орж гарч тамхи татах гэсээр нэлээд хугацааг алдах нь ойлгомжтой. Тамхитай хийх тэмцлийг дэмжиж байна.Нэгдэх үү, манайхан.

Цааш унших...


За хө... Сэтгэл санаа гундуухан байгаагийн учир өнөөдөр блогийн нөхөдтэй уулзаж, хөл бөмбөг үзэхээр шийдэв. Ганцаар гэрийн мухар сахихаас дээршд тээ? Аа харин хөл бөмбөгийн талаар мэдлэг тааруу болохоор өнөөдөр нэг цогц бүрэн ойлголт олж авна хэмээн найдав. Юуны өмнө өнөөдөр тоглох Манчестр юнайтэд болон Барселона багийн талаар хэсэг мэдээлэл цуглуулав. Үзэх гэжийгаам бол аль нэгийг нь дэмжих истой байх гэж бодоод хэсэг зуур тандалт хийв. Тээд хөл бөмбөг мэддэг, сонирхдог, намайг бодвол зузаан мэдлэгтэй хүмүүсээс аман судалгаа хийв. /Судалгааны тийм төрөл байдаг эсэхийг би мэдэхгүй/. Нэлээд олонх нь Барселона өнөөдөр хожно гэжийнэ. Тэгэхээр нь Манчестрийг дэмжихээр шийдлээ.

Өглөө гэрээсээ гарахдаа орой хөл бөмбөг үзэхийм чинь этр гээл пүүз спорт цамц угласийн. Гэтэл яав? Яг одоо цонхоорооо хар даа. Цас орж байхым. Тэгэхээр хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэр над дээр иржийгаам бусуу. ЗА олон үг тоочоод яахуу дээ. Орой болзсон газраа болзсон цагтаа ирээрэй, манайхаан гэж...

Цааш унших...

Мэдэхгүй мэдрэмж

Танил бус мэдрэмж намайг зовооно
Тарчилж байгаа баярлаж байгаагаа би үл мэднэ
Мэдэхгүй, огт өөр мэдрэмж намайг хоргооно
Магад би баярласан байх бас гомдсон байх
Тийм гэхийн аргагүй тэр мэдрэмжийг
Тэндээс эндээс ер хаанаас ирснийг нь мэдэхгүй
Намайг хоргоосон, эсвэл би түүнийг ээрсэн үү
Нэг хоёр хэдэн өдөр ийм баснаа санахгүй нь...
Танил бус тэр мэдрэмж дахиад ирэх эсэхэд эргэлзэнэ
Танил болоод надад ирнэ гэж итгэнэ
Мэдэхгүй тэр мэдрэмж битгий ирээсэй гэж хүснэ
Мэддэг бочихоороо айчихна гэж өөрөөсөө айна

Цааш унших...

Хүн биш хүүхэд
Найзын маань дүү дүрслэх урлагийн сургууль төгсөөд ажилд орохоор болсон юм. Энэ тухай найз маань их л баярлангуй ярьж, бид ч хүүхдийн номын зураг зурдаг хүн ховор, насных нь онцлогт тохируулаад сайн зураг зурвал “од” болох магадлалтай гэж ирээд л хэсэг ярилцаж байлаа. Харин саяхан нөгөө залуутайгаа тааралдсан чинь ажлаасаа гарчихаж. Яагаад гэж асуувал “Багш маань хүүхдийн номын зураг зурснаас уран бүтээлээ хий гэж загнасан” гэдэг байгаа. Хүүхдийн ном тэгээд уран бүтээл биш гэж үү? Дээхнэ нэг цэргийг автобусанд суусан чинь нэг хүн “Наадах чинь хүн биш цэрэг явж байна” гэсэн гэдэг. Түүнтэй хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн хүн биш хүүхэд юм чинь юу ч байсан яадаг юм бэ гэсэн хандлагаар яваад байгаа юм шиг санагдаад... Бид хүүхэддээ хайртай, хайртай, монголын үрс маш олон болог, хүүхдийн төлөө за гэж хэлье гэж аман дээрээ ярьдагаас биш яг амьдрал дээрээ дандаа ад шоо үздэг юм шиг. Магадгүй танд энэ үг таалагдахгүй байж болох юм. Нарны хаан хүүхэд хөөрцөглөхөөсөө өмнө БИД ХҮҮХЭДДЭЭ ХЭРХЭН ХАНДДАГ ВЭ? гэсэн сэдвээр ярилцъя.


Ж.Саруултуяа: Завгүй гэдэг “сайхан” үг
Би ганц хүүхэдтэй. Хүү маань Налайхад өвөө эмээтэйгээ амьдардаг юм. Амралтын өдрүүдээр заавал очно доо гэж бодсоор сүүлийн сар гаруйн хугацаанд очиж чадахгүй л байна. Чадахгүй ч гэж дээ... Ажил төрөл болохгүй эсвэл найз нөхөдтэйгээ уулзах гээд нэг л болж өгөхгүй байна. Хүүхдийн баяраар л нэг очно доо. Хааяа нэг утсаар ярихаар “Ээж, аав та хоёр хэзээ ирэх юм бэ?” гэж асуудаг. Бид ч “Зав болохгүй байна. Завтай бол гүйгээд л очмоор байна” гэдэг. Энүүхэн хоёрын хооронд юу байхав дээ гэж боддог ч яг цагаа тулахаар дараа долоо хоногт л очъё гэлцээд л өнгөрдөг дөө. Урд нь хамт байдаг байхдаа ч олигтой зав гаргаж байгаагүй юм байна. Найз нөхөдтэйгөө уулзах, аялал зугаалга болохоор ажлаа яаж ийгээд зохицуулчихаад аавынд аваачаад өгчихдөг байсан.
Аав ээжээрээ хүүхдээ харуулдаг хүмүүс цөөнгүй байдаг. Залуухан хосууд орох оронгүй, ажил төрөл дээрээ байр сууриа эзлээгүй гээд үүнийгээ зохицуулчихаад хүүхдээ өөрсдөө хүмүүжүүлнэ гэж их ярьдаг. Манай найз нөхөд дунд ийм хүн олон байгаа. “Завгүй”, “Өдөржингөө ажилтай байгаад ядарлаа” гэдэг үгс яг амны уншлага шиг. Гэхдээ олон ангит сериал, хөл бөмбөгийн тоглолт үзээд хэдэн цагаар телевиз ширтээд суухаараа завтай л байдаг шүү дээ. Хүүхдээ ээж аавдаа даатгачихаагүй нэг нь өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд л “мартдаг”. Сургууль цэцэрлэгээс нь авчираад халтар хултар хичээлийг нь давтуулсан болчихоод л түүгээрээ ээж аавынхаа үүргийг хангалттай биелүүлж байна гэж ойлгодог. Телевиз үзээд сууж байхад хүүхэд чинь ирээд юм асуувал “Цаашаа. Хүн юм үзүүлэхгүй” гэж ирээд л бухимдаж байсан үе танд байгаа л байх. Тэгсэн хэрнээ хүүхдийн хүмүүжил хэмээн том том юм ярьж, одоогийн хүүхдүүд хүнээ байж гээд өөлж гоочлохдоо сайн. Харин баруунд хүүхдээ хүмүүжүүлье гэвэл цаг зав гарга, чадахгүй бол битгий олон юм ярь гэсэн зарчим үйлчилдэг. Хүүхдийнхээ төлөө явж байна гээд зөнд нь хаячихдаг, санахаараа чихэр боовоор “хуурдаг” биднээс тэс өөр дүр төрх харагдаж байгаа биз. Хүн болох багаасаа гэж их ярьдаг. Энэ үгээр бол хүн болох эх суурь нь тавигдаж байгаа цэцэг цэврүү шиг тэднийг маш сайн анхаарч, зааж сургаж, үлгэрлэх ёстой юм шиг. Гэтэл одоо амьдрал дээр харахад шал өөр.
- Аав энэнийг хар даа гоё байгаа биз?
- Миний хүү цаашаа явж тогло. Аав нь ядраад байна.
- Аав нь өдөржингөө ажилтай байсан болохоор ядарч байгаа. Ээжийн хүү битгий аавыгаа ээрээд бай. Явж тогло.
Иймэрхүү яриа оройдоо нэг өрнөнө. Нэг л их ажилтай хүн. Их сайхан зантай үедээ “Миний хүү шинэ дуу сурсан уу? Цэцэрлэгийнх нь багш ямар шүлэг заав?” гэж ирээд л дуулуулж, бүжиглүүлнэ. Нэг үгээр хэлбэл стрессээ тайлах маягаар хүүхдээ тооно. Бусад үед нь юун чамтай манатай, илүү чухал зүйл байна гэсэн шүү хандлага гаргана. Тэгээд ч том хүн том хүнтэйгээ ярьдаг. Жижиг хүнд асуудал байхгүй. Тэд юу мэддэг юм, юу ч бодохгүй гэж итгэдэг. Тэр нь бүр яс маханд маань тогтчихсон үзэл. Манай сэтгүүлийн 71-р дугаарт “Би хүүхэдтэйгээ ойлголцохгүй нь” гэсэн нийтлэл гарч байсан. 16 настай охин нь жирэмсэн болж зулбуулах эм хэрэглэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай нэгэн ээжийн яриа байгаа. Жижигхэн байхад нь тоохгүй, ярихгүй байвал томрох тусмаа бүхнээ ээж ааваасаа нуудаг юм байна шүү гэдгийг тэр ярианаас ойлгож авч билээ. Гурав, дөрөвхөн настай юм чинь хүүхэлдэйн кино үзээд, тоглоом эвлүүлээд, чимээгүйхэн байж байвал хангалттай гэж боддог бидний алдаанаас болж хожмын өдөр хүүхдүүд маань буруу алхам хийж байгаа юм шиг.
Юу ч мэдэхгүй юм чинь...
Зургаан сартай хүүхдэд зориулсан ном гэж сонсоод нүд орой дээрээ гарах шахав. Нялх хүүхэд юу ч мэдэхгүй. Дэргэд уурлаж, хашгирч орилж болно. Тэрэнд ном уншиж өгсөн ч, зураг харуулсан ч юу ч ойлгохгүй. Учиргүй өлсгөчихгүй л бол... гэсэн бодол байдаг болохоор жаахан хүүхдэд зориулсан ном гэхээр гайхах хүн надаас эхлээд өчнөөн таарна. Ном битгий хэл тоглоом сонгохдоо ч ач холбогдол өгдөггүй. Эрээн мяраан, энд тэндээ цацаг чимэгтэй бол аваад л өгчихнө. Тоглоомоор дамжуулж хүүхэд эд юмсыг танин мэддэг гэж бодох ч үгүй. Гэхдээ “Хүүхэд жаахан юм чинь, юу ч мэдэхгүй юм чинь ямар хамаатай юм бэ?” гэсэн хандлагыг бид санаатайгаар гаргадаггүй. Гэхдээ л байгаа байдал, үйл ажлаараа харуулаад байдаг шүү дээ. Малчид үр хүүхэддээ тэр болгон бүгдийг тайлбарлаад байх шаардлагагүй. Гэрт болж байгаа бүхнийг хүүхэд өөрөө харж, ишиг хургатай хөөцөлдөж, хүрээлэн байгаа орчинтойгоо шууд харьцдаг. Гэтэл хот гэсэн энэ зохиомол орчинд хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх цогц төлөвлөгөө хэрэгтэй болоод байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан нь гэдэг дээ. Юмыг танин мэдүүлэхийн хамгийн эхний учиг нь хүүхдийн хувьд тоглоом, бас ном байдаг. 0-1 насныханд зориулсан номыг хараад үнэхээр сайхан юм хийжээ гэж бодогдож байлаа. Жаахан хүүхэд барьж байгаа болгоноо ам руугаа хийдэг. Зузаан нягт цаастай болохоор амандаа хийгээд шүлсдсэн ч яах ч үгүй, тэгээд бас тасраад ам руу нь орчих вий гэж санаа зовохооргүй. Хуудас нь эргэх бүрт өөр өөр зураг. Өөрийн эрхгүй баярлаад л байна.
Саяхан охиндоо нэг ном авч өглөө. Гялгар хавтастай их л сайхан санагдсан болохоор нь дотор нь юу байгааг нь ч анзааралгүй авч орхилоо. Охин маань харин нэг л удаа нээж үзээд тоогоогүй хаячихсан. Хүн юм авч өгч байхад гээд л би баахан гомдоллов. Харин өөдөөс “Наад ном чинь эрэгтэй хүүхдийн ном байна” гэж хэлэхээр нь анзаараад үзлээ. Нээрээ л үлгэрийн баатруудаас нь өгсүүлээд, зураг хөрөг нь манай охины хүсэл сонирхлоос өөр байв. Ингээд бид ном л бол ном гэж ойлгож болохгүй, нас, хүйс, дур сонирхол гээд олон зүйлийг нь бодож байж хүүхэддээ ном авч өгөх хэрэгтэй юм гэж бодох боллоо. Найман настай хүүхэд хараад ойлгож уншиж байгаа зургийг нэг настай хүүхдэд үзүүлж таарахгүй. Бүүр бага насны хүүхдэд хамгийн их харсан, ойрхон зүйлүүдийг нь харуулж тэрүүгээр нь дамжуулж танин мэдүүлэх хэрэгтэй байдаг ажээ. Хаа нэг газрын огт танихгүй зүйлийн зургийг авчраад үзүүлбэл мянган сайхан өнгөтэй байлаа ч хүүхдэд хүртээлгүй. Гадаадын тийм ч юм нь сайхан гээд бид дуурайдаг. Кинон дээрээс ч гэсэн аав, ээж нь унтахынх нь өмнө ном уншиж өгч байгаа нь харагддаг. Хамтдаа номоо уншиж, энэ юу вэ гэж асуугаад хүүхэд нь хариулаад л... Атаархмаар ч юм шиг дүр зураг. Мөнгө төгрөг зарлагадах биш үүнийг амьдралдаа хэвшүүлчихэж болмоор л санагдаад байгаа юм. Хэлд ороогүй хүүхэдтэй “Энэ юу вэ?” гэж яривал хүмүүс мангар юм уу гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ нэг л өдөр хүү чинь “Бөмбөг” гээд л хариулна даа.
Удахгүй хүүхдийн баяр болох нь ээ. Шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдрөөр нь хүүхэддээ юу өгдөгөө бодож үзлээ. Чихэр, шоколад, ундаа, чипс, тоглоом гээд гарын тавхан хуруунд багтахаар зүйл хамгийн түрүүнд толгойд орж ирж байна. Аав, ээж, эмээ, өвөө, албан байгууллагаас хүүхдүүдэд бэлэг сонгохдоо амттан голдуу өгдөг. Баярынх нь өдөр юм чинь ханатлаа идэг гээд л... Юу нь буруу байхав. Хүүхэд л юм болсон хойно амттай шимттэй юм өгөлгүй яахав. Чихэр, шоколад огт битгий амсуул гэж хэлж байгаа юм биш л дээ. Телевизээр хүүхдийн баярын бэлэгний рекламууд цуварч байна. Баярыг баяр гэдэг утгаар нь тэмдэглэж чадахаа больж дээ бид. Ямар нэгэн бизнесийн байгууллагын албан шахалтаар, тэдний толгой эргэм сайхан үгтэй, нүд эрээлжлэм гоё дүрстэй рекламанд хууртан тэрийг л хүүхэддээ аваад өгчихье гэж боддог. Үнэн хэрэгтээ хүүхэд юунд баярладаг юм бол? Нэг танил маань хүүхэддээ үлгэр ярьж өгч л дээ. Дөрвөн настай хүү нь өгүүлбэр дуусах тоолонд шахам “Өө тиймүү” гээд байж. Үлгэрээ нэг их сайн ойлгож өгөхгүй байгаа ч гэсэн аавтайгаа зэрэгцэж суугаад үлгэр яриулах сайхан байгаа нь илт харагдаж байсан тухай ярьж өгсөн юм. Хүн болгон хүүхэд байсан. Харин хүүхэд байхдаа юуг хамгийн их хүсдэг байснаа мартчихдаг. Хүүхдийн тухай бичих болоод дунд сургуульд бичиж байсан тэмдэглэлээ эргэж харлаа. Зах зээл дөнгөж эхэлж байсан болохоор аав ээж маань ганзгын наймаанд явдаг байсан үе. “Миний гэр бүл” гэж гарчиглаад “Аав ээж, эгч дүүтэйгээ нэг өдөр гол дээр очихсон. Аав бидэнтэй тоглоод л... Ээж гоё хоол хийгээд л...” гэж бичсэн байх юм. Эргээд уншихад гэнэн юм шиг хэрнээ хүүхэд чихэр боовноос илүү өөрт нь зориулах цаг завыг л горьддог гэдгийг хэлээд байгаа юм шиг санагдлаа.
Монгол хүүхдийн бага нас болохгүйн “хүлээсэнд” өнгөрдөг
Миний хүү хичээлээ сайн хийчих тэгвэл чихрээр шагнана шүү. Энэ үг бараг орой болгон, айл бүрт өрнөдөг яриа. Ингэж хүмүүжсэн хүүхэд хэн болох бол? Хүүхдийн хүмүүжлийн талаар МУБИС-ын Багшийн сургуулийн профессор багш, хүүхдийн зохиол судлаач, шүүмжлэгч Д.Хүүтэй ярилцлаа.
- Үр хүүхэддээ хайргүй хүн гэж байхгүй. Гэхдээ бид хүүхэддээ хэрхэн ханддаг юм бол энэ талаар ярилцъя. Үнэхээр зөв хүмүүжүүлж чадаж байна уу?
- Хүүхдийн хүмүүжил гэдэг маш чухал. Бид хүүхдээ хүмүүжүүлдэг маш арвин баялаг туршлагатай. Дэлхий нийтээрээ хүүхдийг ярьж ойлгож, тэдний найз нөхөр нь байж хүмүүжүүлэх хандлага давамгайлдаг. Харин бид өнөөдөр хүүхэддээ чихэр атгаж өгдөг хүмүүжлийн хэлбэрээсээ салж чадахгүй байна. хайртай гэдгээ харуулах хамгийн чухал үзүүлэлт нь эрээн цаастай чихрийг атга атгаар нь өгөх. Чихрийг хамгийн муу зүйлээр хийдэг. Сайхан амттай ч гэсэн цаанаа тэр чигээрээ хор, тэр чигээрээ үйлдвэрлэлийн гологдол. Яг үүнтэй адил манай оронд хүүхдэд зориулсан бүх зүйл гологдол маягаар явж байна. Хүүхдэд даавууны өөдсөөр хувцас хийнэ, тоглох уулзах газар нь байрны подваль, орц. Сайн гэгддэг, алдар нэртэй уран бүтээлчид хүүхдийн уран бүтээл хийдэггүй. Хүүхэд зүгээр нэг чирэгдмэл, дагуул зүйл болчихсон. Ээж аавыгаа дагаад дэлгүүрт орлоо гэхэд таалагдсан зүйлээ авах эрх хүүхдэд байдаггүй. Хүүхдэд хичнээн таалагдлаа ч эх эцэгт нь л таалагдахгүй бол хэзээ ч авч өгөхгүй. Авна гээд зүтгэчихвэл “Дараа чамайг дагуулж явахгүй. Чи дандаа буруу юм авах гэлээ” гээд шийтгэдэг. Ингэхээр нөгөө хүүхдийн хүсэл мөрөөдөл, тэмүүлсэн зүйлээсээ ухардаг, няцдаг хүн болгон хүмүүжүүлдэг. Ийм л хөшигний цаана хүүхдүүдийн маань амьдрал явж байна шүү дээ.
- Хамгийн гол нь ярьж ойлголцох, түүнтэй найз шиг нь байх ёстой гэж бид ярьдаг. Харин амьдрал дээр аав ээж нь сургадаг, үглэдэг, загнадаг, үзэл бодлоо тулгадаг. Түүнээс биш хүүхдийнхээ яриаг сонсдог хүн байдаггүй гэхэд хилсдэхгүй болов уу...
- Эх эцгийн хүүхэдтэйгээ ярих яриа гэдэг бол маш өөр. Бага насны хүүхэдтэй дэгсдүүлж хөгжүүлж ярина. Гурван нас хүртлээ хүүхэд буруу зүйл хийдэг, худлаа ярьдаг. Тэгэхээр нь “Буруу юм хийлээ, болохгүй, сахилгагүй” гэж загнадаг. Монгол хүүхдийн бага нас дандаа болохгүй гэдэг үгийн хүлээсэнд өнгөрдөг. Байнга загнуулна, тун болохгүй бол алгадуулдаг. Тэрнийгээ бид таван салаа боов гэдэг гоё нэр өгчихсөн. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг ч гэсэн нэг алгадахаараа унатал нь алгадчихаж болохгүй шүү дээ. Ингэхээр тэр хүүхэд чинь яаж өсч өөдлөх юм бэ? Нас насных нь онцлогоор хүүхэдтэйгээ харьцаж, арав таван үг сольж байх л хэрэгтэй.
- Нүүдэлчид хүүхдээ үглэж загнаад байхгүй өөрийнхөө биеэр үлгэрлээд хүмүүжүүлчихдэг. Харин суурин иргэншилд дасч ядаж байгаа бид дөрвөн ханатай байшин дунд хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэдэхээ больчихсон юм шиг санагддаг.
- Нүүдэлчин ахуй бол шалгарлын орчин. Малчид хүүхдээ дагуулж яваад, морин дээрээ сундаллаад өөрийнхөө биеэр бүхнийг заадаг. Үглээд яншаад байх шаардлага байхгүй. Хотод, суурин амьдралд үр хүүхдээ хэрхэн хүн болгох вэ гэдэг арга ухаанаа олохгүй яваад байна. Ч.Лхамсүрэн гуайн “Маамуу нааш ир” гээд дууг мэдэхгүй хүн байхгүй. Агуулгыг нь бодоод үзье л дээ. “Маамуу нааш ир манайд хоёулаа очъё. Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү. Морь унаж давхия машин барьж явъя...” гээд үргэлжилдэг. Аав ээж нь ажилдаа явчихаад цоожтой хаалганы цаана хүүхэд яаж ганцаардаж байгааг л харуулсан шүлэг. Маамуу нааш ир надад бүх юм байна гэсэн агуулга эндээс харагддаг. Миний хүү байж байгаарай гэж хэлээд ээж аав нь хаяад явчихсан тийм хүүхдийн сэтгэхүйгээр энэ дуу бүтсэн. Тиймдээ ч өдий болтол хүмүүс дуулаад л байна шүү дээ.
- Энэ дууны үгээс үүдээд ярихад өнөөдөр хүүхдийн уран бүтээл хаягдаж гээгдэж байна. одоо байгаа орчин нөхцлөө мэдрэхгүй, одоогийн хүүхдүүдийн сэтгэхүйг ойлгохгүй байгаа юм шиг...
- Ямар ч уран бүтээл хэрэглэгчийнхээ хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг. Хүүхдийн уран бүтээлээр тэр хүүхэд, хүүхдэд тохиолдож байгаа бэрхшээл, баяр жаргал, нулимс, инээд нь харагдаж байх ёстой. Сүүлийн үеийн уран бүтээлүүд нэг бол номлолын шинжтэй, эсвэл үгээр наадаж, үгийн хууралт яваад байна. Хувь хүнийх нь үүднээс үл тоомсорлож, хүчээр өөр үзэл бодлыг тулгах, бичсэн зүйлээрээ тэднийг хүчээр залах гээд байдаг бочихож. Хүүхдэд зориулсан бүтээлүүд хүүхдийн үгээр бичигдэхгүй байна. Жаахан хүүхэд аавынхаа малгайг, өвөөгийнхөө гутлыг өмсчихөөр ямар харагддаг билээ дээ. Одоогийн хүүхдийн гэгдэх уран бүтээлүүд ийм л харагдахаар хэмжээнд явж байна. Содномдорж гуайн “Жигмэд Тогмид хоёр” дуунд том савтай л хоцрох юм шиг амьдралын тогтсон загвар хэлбэрийг тэр хүн бүтээлээр том савтай Тогмид түүсээр байгаад түрүүллээ, жижиг савтай Жигмид идсээр байгаад хоцорч байгааг харуулж өгсөн байдаг. Энэ их жижиг санаа. Тэгсэн хэрнээ хүүхдэд асар том зүйлийг ойлгуулж чаддаг.
Социализмын үед Америкийн дуучин Дин Рид манай оронд иржээ. Тэгээд “Монголд хамгийн жаргалтай хүмүүс нь хүүхдүүд л байна хэмээн шүүрс алдсан гэдэг. Тухайн үедээ бид өөрсдийнхөө аз жаргалтай ирээдүйгээр бахархан, алсын Америкийн өлсгөлөн хүүхдүүд гудамжинд гуйлга гуйн, хог ухаж, хонгил траншейгаар золбин нохой шиг тэнэн, сонин зарж, машин тэрэг угаагаад олсон мөнгөөрөө зүсэм талх олдог тухай өглөөний сонин уншлага дээр ухуулагч нөхөр яриад л... Уяхан сэтгэлтэй ээжүүд сэмхэн нулимсаа арчаад л... Энэ манай ажлын нэг ахын дурсамж. Гэтэл өнөөдөр хүүхэд гуйлга гуйх, гутал тослох нь байдаг л зүйл болж, өглөө гэрийн гаднах траншейнаас хүүхдийн толгой шовс хийхэд огтхон ч цочихоо больжээ. Зах зээл, шилжилтийн үе гээд бараг хорин жил бид хүүхдийн тухай ярьсан. Харин юу хийсэн юм бол? За бүр болъё. Гудамжинд байгаа тэнэмэл хүүхдийн асуудлыг өнөөдөр бид бичээд өөрчилж чадахгүй биз. Харин хүүхдээ хүн гэж хардаггүй, миний өмч ойлгодог тэр байдлаасаа салмаар байна. Захын айлд яваад ороход “Манай хүүхэд тэгж дуулдаг, бүжиглэдэг, тийм авъяастай” гээд л гайхуулна. Рекламдах маягаар. Өөрөөр тэгтлээ анхаарал тавьдаг билүү? Хүүхэд бидний ирээдүй л гээд байдаг. Тэгсэн хэрнээ “Завгүй” гэдэг ганцхан үгээр хамт байх цагаа хумсалдаг. Чиний асуудал юу ч биш. Илүү чухал зүйл байна гэж цаагуураа хэлээд байгаа хэрэг шүү дээ.
Нэг найз маань эхнэр хүүхэдтэйгээ АНУ-д амьдрахаар очоод удаагүй байжээ. Хүү нь өдөржингөө шахам ганцаараа тоглоомын талбай дээр наадсан юм байх. Оройхон тийшээ хөрш байшингийнх нь настайвтар эмэгтэй хүүг хөтлөөд ороод ирж. “Та нар яагаад хүүхдээ хараа хяналтгүй орхиод байгаа танхай хүмүүс вэ? Дахиж ингэвэл цагдаа дуудна шүү” гэжээ. Тэр явдлаас хойш нэг их удалгүй мань нөхөр том хүүгээ гадуур тэнэлээ гээд нудраад автал дэргэд нь байсан америк эр матаад хэд хоног баривчлуулчихсан гэсэн. Гадны хамаг юм сайхан гэж байгаа юм биш л дээ. Бүгдийг нь дуурай, ийм байвал гоё гэж ухуулаад байгаа ч юм биш. Хамгийн гол нь тэд хүүхдийг харагдах байдлаас нь жижиг хүн, хүүхэд гэж ялгаж харьцахгүй жинхэнэ хүн гэж хүлээж авдаг. Үгийг нь сонсож, хүндэлдэг. Бидэнд харин энэ чанар дутаад байна уу даа.
Хүүхдээ хараад гэртээ суучих юм “ичиг ичиг”
Эмэгтэйчүүд нийгэмд манлайлж байна. Ажлаа ч хийгээд үр хүүхдээ ч хүмүүжүүлээд гээд их бахархдаг. Энэ солонгос, япон эмэгтэйчүүд гэрээсээ ч гарахгүй, хормойгоо чирээд хүүхэдтэйгээ зууралдаад байх юм гэж бид ярьдаг. Үнэн хэрэгтээ бид зэрэгцүүлээд байгаа зүйл байхгүй л дээ. Өглөө нь цэцэрлэг сургуулийн багшид даатгаад “хаячихдаг”. Хүүхэд зөнгөөрөө л хүн болдог гэдэгт бүгд итгэдэг. Тэдэнд хоол, хувцас байхад л хангалттай. Үүгээр нь л дутаахгүй бол эцэг, эхийнхээ үүргийг гүйцэтгэчихэж байгаа нь тэр гэж боддог. Харин ч солонгос, японы тэр уламжлал ухаалаг алхам. Магадгүй өнөөдөр бидэнд хүүхдээ хараад байж байх, тэгээд гэр орон нь дутагдах, гачигдах юмгүй яваад байх боломж бололцоо ховор. Боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хувийн, өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуульд суралцаж,өмссөн хувцас, барьсан утсаа нэгэндээ гайхуулан, аавын машин тийм, ээжийн шуба тийм үнэтэй гэлцэж байна. Хөрөнгө мөнгө, материаллаг зүйлсээр дамжуулан бие биедээ “томроод” л... “Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. Аав ээж нь гэртээ хэн нэгнийг муулаад л, өмссөн зүүснээр нь дүгнээд, чи тэдний хүүхдээс юугаараа дутуу юм бэ гэхчилэн загнаад байхаар хүүхэд аяндаа атаархуу болж өсдөг юм шүү дээ” гэж учир мэдэх хүн хэлж байв. Манай сэтгүүлийн 65-р дугаарын зочноор уригдсан гэр бүл судлаач П.Буяндэлгэр “Асуудалтай хүүхдийн цаана асуудалтай аав, ээж байдаг. Ээж, аавууд нь эцэг эхээсээ суралцаагүй учраас хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэддэггүй. Хүүхэд багадаа хайрыг мэдрэхгүй өсвөл том болсон хойноо, хэн нэгнийг хайрлаж чадахгүй. Хүн хоолны газраар дайраад гарах юм бол хоол үнэртэнэ. Мужааны цехээр орвол мод үнэртдэг. Үүнтэй адил хайраар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд насанд хүрээд гэр бүл зохиохоороо хайраар дутаахгүйг хичээдэг” гэж ярьж байсныг ч санаж байна.
Охин маань ирэх намар сургуульд орно. Одоо бэлтгэлд сууж байгаа ухаантай. Багш нь “Танай хүүхэд үсгээ мэддэг юм байна. Одоо нэгдүгээр ангийнхантай хамт шалгалт өгүүлээд шууд хоёрдугаар ангид оруулчих” гэж байна. Тэгээд хүмүүсээс зөвлөгөө авлаа. Ихэнх нь “Хугацаа хожино”, “Яахав оруулаад үз, болохгүй бол нэгдүгээр ангид нь суулгачих” гэж зөвлөж байна. Өөрөө яахаа сайн мэдэхгүй болохоор энэ талаар зөвлөгөө өгч чадна гэсэн хүнээсээ асуулаа. “Хүүхэд чинь сайн байж болно. Онц сурч болно. Хамгийн гол нь хүн болж төлөвших нь л чухал. Манай боловсролын тогтолцоо хүүхдийг тийм зүйлд сургаж чаддаггүй. Цэцэрлэгээс сургуульд орно гэдэг маш том өөрчлөлт. Алгасуулахад бие бялдрынхаа хувьд өөрчлөлт гарахгүй ч бүтэн жил сургуульд сураад тэр орчиндоо дасчихсан хүүхдүүдийн дунд орох хүүхдийнхээ талаас хэцүү” гэж зөвлөж байна. Нээрээ бодоод байсан чинь манай боловсролын тогтолцоо хэн 90-с дээш оноо авах вэ, хэн нь багшийн заасныг цээжилж, тоог заасных нь дагуу бодож байна вэ гэдгээр үнэлдэг. Багшийн хийснийг дуурайж чадах юм бол гэсэн сармагчин байдлыг үнэлдэг. Багшийн заасан хичээлийг баяжуулаад, магадгүй үгүйсгэх хэмжээний юм мэдэж байсан ч багшийн зааснаас өөрөөр л хийвэл муу авна. Дэлхийн суут зохион бүтээгч Томас Эдисоныг “Юм сурах чадваргүй, оюуны хомсдолтой” гэж тухайн үедээ дүгнэж байсан гэдэг. Аав, ээж нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж байсан тухай түүх бий. Гэтэл түүний буянаар хүн төрөлхтөн лаанаасаа салж, гэрэл гэгээтэй золгосон шүү дээ.
Г.Батсүх: Мөнгө л өгчихвөл бүх зүйл болох юм шиг битгий бодоорой
Би нэг дүүтэй. Манайх боломжийн амьдралтай. Аав ээж хоёр ажил гээд гэрийн бараа харахгүй. Өсвөр насны бид хоёр болох болохгүй зүйлд их орооцолдоно. Дүү маань угийн хөнгөн, хөдөлгөөнтэй хүүхэд. Нэг удаа дүү маань тамхи татаж байгаад эмээд баригдсан юм. Тэрнээс хойш эмээ “Миний муу хүү хүнээс тамхины мөнгө битгий гуйгаарай” гээд арав таван цаас илүүчилдэг боллоо. Угаас аав ээжийн өгсөн халаасны мөнгө бидэнд хангалттай хүрдэг л дээ. Харин дүү маань эмээгээс, ээжээс авсан мөнгөөрөө найзуудтайгаа нийлээд архи уучихсан орж ирсэн. Тэр үед манай гэрийнхэн “Чамд юу дутлаа гэж хар ус гударч байгаа юм бэ? Чамайг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах гэж бид хоёр морь нохой шиг зүтгэж байна. Хүссэн хувцас, үнэтэй утас, авъя гэсэн бүхнийг чинь авч өглөө. Болоо юм биш үү? ” гээд л үглэж гарсан даа. Дүү маань “Та нар битгий худлаа ярь. Миний төлөө ажил хийдэг гэсэн үү? Мэдэхгүй л юм байна. Хүний хүүхдүүд аав ээжтэйгээ хамт тоглож байхад би та нарын өгсөн мөнгөөр хамт тоглох хүүхэд царайчилж чихэр боов авдаг байсан. Одоо ч гэсэн та нар чамд мөнгө өглөө юу ч хийсэн хамаагүй гэж байгаа юм шиг ханддаг биз дээ” гээд уйлж гарсан. Би дүүгээ ойлгож байсан. Мэдээ орох цагаасаа эхлээд аавтайгаа тоглож, ээжээрээ үлгэр уншуулж үзээгүй шахам бид хоёр ангийнхаа хүүхдүүдийг чихэр шоколадаар “найрч” гэртээ авчираад тоглодог байсан юм чинь...
Би сайн аав, сайн ээж ...
Бид өөрсдийгөө сайн аав, ээжүүд гэж боддог. Гэхдээ хүүхдүүд биднийг юу гэж дүгнэдэг бол? Жаахан байхдаа аав ээжийнхээ тухай юу гэж боддог байснаа найз маань ярьж байсныг санаж байна. Эрэгтэй хүүхдийг чангахан гараар барихгүй бол болохгүй гэсэн ойлголт бидэнд байдаг. Буланд зогсоогоод, болохгүй бол алганы амт үзүүлээд л... Найз маань “Хүүгээ л өөр шигээ болгочихгүй юмсан” гэж дандаа ярина. Яагаад ингэж байдаг юм бэ гэхээр “Намайг нэгдүгээр ангид байхад аав маань манай энэ төрөлхийн болхи, бүдүүн бараг хүүхэд. Яаж ийж байгаад жолооч болгочихвол барав. Дээд боловсрол эзэмшинэ гэж худлаа гээд л ээжтэй ярьж байж билээ. Тэрнээс хойш би өөрийгөө жолооч болох л хэмжээний хүн гэж боддог болсон. Хичээл номондоо ч нэг их анхаарахгүй. Ганцхан үгээр миний ирээдүйн амьдралыг, итгэлийг маань үгүй хийсэн шиг санагддаг” гэж хариулж байсансан. Одоо найз маань хүүхдээ байнга магтана. Хэзээ ч бусдын хүүхэдтэй харьцуулахгүй. Урам өгөөд байхаар хүү маань өөртөө итгэлтэй болж, амжилтанд хүрэхийн үнэ цэнийг мэдэрдэг болсон. Онц сурахдаа гол нь биш. Өчигдөр ямар байв өнөөдөр ямар болов багахан ч гэсэн ахиц бүрийг нь эхнэр бид хоёр сайшаадаг хэмээн инээж байв. тэгээд бас Ярианыхаа далимд сахилга баттай бай гээд зодож, буруу зүйл хийснийх нь төлөө шийтгэж болохгүй. Жаахан хүүхэд аяга хагалчихлаа гэхэд бид “Яаж байгаа юм бэ? Алив хэн аяга хагалчихав. Бай бай” гээд тоглоомоор ч хамаагүй гаран дээр нь тоншиж л байдаг. Болохгүй юм хийснийх нь төлөө шийтгэж болно гэхдээ “Сахилга бат гээчид нэг грамм шагналын үг нэг килограмм шийтгэлээс илүү үр нөлөөтэй” гэж байв.
М.Гэрэлтуяа


Цааш унших...

Зүгээр суухаар зүлгээ гэж


Мессэнжэрээр байсгээл янз янзын зар, сүрдүүлэг энээ тээр юм ирдэг биз дээ. Өчдөр ирсэн мессэжнүүдийн таалагдсан хэсгүүдийг save хийчихсэн. Тээд ажил дээр жаахан зав гараад байхаар нь ийшээ оруучдиймуу гээл. Ажил төрөл ихтэй байхад гэцүү байдаг ч заримдаа жоол инээх боломж олгодын.
Гудманд залуус үнсэлдэхээн больжээ. Гунигтай байна. Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга. Уйтгартай байна. Хайрын шүлгийг уншихаа ч болчихож Харамсалтай байна. Хаврын бороонд догдлохоо ч байчихаж Өрөвдөлтэй байна. Салалт ойрдоо ихсэх юм гэнэ. Сонирхолтой байна. Сайндаж эвлэрэх нь багасах юм байх. Хачирхалтай байна. Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй Ингэж амьдрах утгагүй байна.

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 19. Мягмар гариг. Нар ихээ эрт мандаж нэлээн орой шингэнэ. Өнөөдөр амраг хосуудад эерэг сайн нөлөөтэй тул бие биеэ энхрийлүүштэй. Эл өдөр уурлах, бухимдах, гомдох зэрэг үйлнээ муу. Хуурах, чадах, инээлгэх, элэг хөшөөх зэрэг үйлнээ өлзийтэй сайн. Үс сэвлэгээ авахуулваас халзан болноо гэж зурхайн зурлагад буусан байна.
Заримдаа чи уйлж байхад хэн ч чиний нулимсыг харахгүй. Заримдаа чи өвдөж байхад хэн ч чиний шаналалыг харахгүй. Заримдаа чиний сэтгэл тавгүй байхад хэн ч чиний зовлонг ойлгохгүй. Ихэвчлэн чи жаргалтай байхад хэн ч чиний инээмсэглэлийг анзаарахгүй ... Гэтэл чи нэг л удаа унгахад бүгд.......... kkkkkkkkkkk
Ариухан сэтгэлд чинь хөнгөн гуниг төрвөл яриарай, нимгэлье. Хархан нүднээс чинь сувдан нулимс дусвал бичээрэй, аргадъя. Хэзээ нэгэн цагт та намайг санавал залгаарай, би очъё.

Цааш унших...

Сүүдэр


Би хэн нэгний сүүдэр
Биегүй бас хэлгүй
Харанхуйгаас айдаг
Хар бас цагаан
Би хэн нэгний сүүдэр
Бодолгүй бас сэтгэлгүй
Нарнаас айдаг
Намайг хүмүүс байна бас байхгүй гэж ярьдаг

Би хэн нэгний сүүдэр
Борооноос цаснаас айдаг
Байхгүй биеийг минь норгочихно гэж эндүүрдэг
Байгаа бүхнийг минь авчихна гэж айдаг
Би хэн нэгний сүүдэр
Болздоггүй бас догдолдоггүй
Уулын цаанаас саран гарахад ичдэг
Уруу бас дорой
Би хэн нэгний сүүдэр
Байдаг бас байдаггүй
Өөрөөсөө бүхнийг нуудаг
Өөр хэн нэгэн олоход нь талархдаг
Би хэн нэгний сүүдэр...

Цааш унших...

Нэгэн хайрын түүх


Баасан гаригийн орой нэг найзтайгаа уулзаж хэсэг зуур буу халав. Яагаад ч нүд нь нэг л гунигтай. Ямар нэгэн зүйл хэлэх гээд чадахгүй байгаа ч юм шиг. Тэр болгон надаас туслалцаа гуйгаад байдаггүй, тэгээд жаахан дуу муутай хүн болохоор нь шууд л яав ийв гэж асуухаасаа жаахан эмээлээ. Кофе уугааад ойр зуурын жаахан зүйл ярьлаа. Тэгээд тэсгэл алдаад би "Миний найз юу бодоод байгаан? Гэр бүлийнхэн чинь зүгээр биз дээ? Найз эмэгтэй чинь байгаа юу?" гээд л... Манайхан дажгүй ээ... Харин Байгалаа хүнтэй суу х гэж байгаа гэдийн байна. Байгалаа гэдэг нь уул нь мань хүний найз эмэгтэй. Дэмий юм асуулаа, миний энэ ам уу гэж бодох зуураа өөрийн эрхгүй "Та хоёр чинь саяхан учир зүггүй хөтөлцөөд гүйгээд байсан биз дээ. Танай Байгалаа ч зайтай гар байна даа..." гээд хэлээд тавьчихав.

Миний бодож байгаа, бодит байдал хоёр хэтэрхий зөрүүтэй байжээ. Тэд бие биедээ хайртай хэвээр. Гэсэн ч "Гарьд магнай" дээр гардаг шиг эмэгтэйг нь богтлоод баян айлын бэр болгодог тэр балар ёс зарим газар байсаар байгаа аж. Байгалаагийн аав нь хүнтэй суулгах гээд тохирчихсон. Хуримаа товлоод зар тараачихсан гэж хэлэхдээ эгээ л уйлах нь уу гэмээр... Муу найзыгаа ямар их өрөвдөв өө. Эр хүн шүү дээ. Хайртай бүсгүй нь лангуун дээр хэвтэж байдаг эрээн даавуу шиг зарагдаж байхад юу ч хийж чадахгүй... Өрсөлдөгч залуу улсын цолтой бөх юм гэнэ. Бэл бэнчин, нуруу туруугаараа гайгүйн байхаа. Гэсэн ч энэ чинь нөгөө хүний эрх, эрх чөлөө гэж бахирдаг 21-р зуун биз дээ. Эсүүл би андуураад байгаамуу? Чив чимээгүй хэсэг суулаа. Би юу гэж хэлэхээ, аргадахаа, тайтгаруулахаа мэдэхгүй. Харин тэр ямар нэгэн зүйл бодсоор... Хэсэг суусны эцэст "Зөөгчөө хоёр шил тайгер" гэж би ам нээв. Худалч хүнд мань эр ганцхан амьсгаагаар нөгөөх шар айргийг ховх сороод "Бид хоёр хаа нэг тийшээ зугатаамаар байна. Чи туслаж чадах уу? Хүн амьтнаас асуугаад өг л дөө. Мөнгө төгрөгийг бол аргалнаа..." гээд хүндээр санаа алдав. Туслахсан... Хайр... Мөнгө... Энэ эрээ цээргүй хогийн савнаас хоёр ч болсон хүнийг татаж гаргаад дураар нь явуулахсан. Өнөөдрийн амьдарч байгаа энэ цаг үе, бас үр хүүхдээ зүгээр л арилжиж байгаа тэр аавыг үзэн ядна. Мөнгөтэй хүнд охиноо өгчихвөл жаргана гэж итгэж байгаад нь, өөрийнхөө төлөө сэтгэлгүй хүнийг хүчээр авч байгаа бөх залууд Байгалаагийн өмнөөс гомдох шиг... Бас үзэн ядах шиг...

Цааш унших...

Төсөөлөл бодит байдал хоёр зөрөхөөр нээх урамгүй, эсүүл бүүр кайфтай байдаг даа. Блогчин найзуудыг анхандаа ингэж төсөөлдөг байв. Ангаахайг байшдээ нээх эрх, намхан, шав шар охин байгаа гэж. Ихээ буурь суурьтай, жижигхэн биедээ багтмааргүй хэрсүү гээд л... Төсөөллөөс зөрсөн юм мэр сэр байгаа ч урам хугараагүй ээ. Харин Жигүүр төсөөлөгдөхгүй байсан л даа. Яагаад гэвэл өөрөө надад "Би тарган халзан бор" этр гээд хэлцэн байсан болохоор. Харин уулзаад, найзлаад миний муу найз нээрээ хүний төлөө явсаар байгаад, сэтгэлээрээ сайхан шд гэж бодсоон. Аан харин Ариусыг байшдээ...

Өндөр, бүүр аймаар өндөр... Тэгээд нээх дуугай, юу гэдэг билээ нэг тийм дотогшоо этр гээл... Энэ төсөөлөл нээх их гажуудаагүй гэж бодож байгаа. За тэгээд дараа нь манай Закирал. Өндөрдүү, махлагдуу, атамандуу... Гаднах төрхөөс бусад нь боджийсонтой яв цав тааравшд. Тэгээд энэ Обод байна. Ер нь блогийг нь нэлээн дээрээс уншсан болохоор гайгүй таамагласан гэж боджийгоо. Гэхдээ энд нуруу, турууны жижигхэн асуудал гарч ирнэ гэжийгаа. Дао бол угаасаа 180 градус зөрсөн. Ямар сайндаа л блогийнхон цуглана гэхээр нь Даог юм байх гээл өөр залуу дагаад явж байхав. Би яалтайв. Гэхдээ хөөрхөн жөтгөр. Ха ха дараа нь хэнийг төсөөллөө Jay тэгсийн мессэнжэрээр би урт үстэй гээл... Тэгэхээр нь би нээх маяглаал би халимагтай гэжийсийн. Тэгэхдээ Jay-ийн тухайд хүйсний асуудал бас яригданаа. Эмэгтэй ч юм шиг этр гээл эргүүтээл... Аан тэгээл уулзаж учраад гэгээн дүрийг нь харахсан гэж бодож яваа олон нөхдийн талаар төсөөлөл байгаа. Мэдэхгүй ээ. Эргээд бодсон чинь иймэрхүү төсөөлөл буужийна.
яагаад бичих болсон гээч энэ тухай. Сая гэр рүүгээ явжийх замдаа нэг мэдсэн гудамжаар ганцаараа яриад явж байна. Нэг дэхь өдөр хүнтэй уулзаж ярилцлага авах истой юм л даа. Тэгээд тэр хүний тухай бодоод л, ярилцлагаа иймэрхүү сэдвээр ингэж авбал зүгээр ч юм уу гээл... Хүмүүст нэг их сайхан зүйлийн тухай яриа хүргэх юмсан. Телевиз радиогоор л дүүрэн улстөр, утга учиргүй хэрүүл байхад гэсэн шүү юм бодоод ажлаас гарсан болохоор ч тэр үү нэг мэдсэн өөрөө өөртэйгөө ярьж байнаа. Тэгээл бүр нөгөө хүнийхээ өмнөөс хариулаал. Заримдаа ингэж төсөөлөх сайхан байдын. Амандаа үглээстэй, нүүрэндээ хальт инээмсэглэл тодруулаастай...

Цааш унших...




Ийм зурагнууд таалагдаад байна...





Цааш унших...

Эх сурвалж ба Хор

Маруужингийн энэ бичлэгийг http://zairmag.blogspot.com/2009/05/blog-post_14.html уншаад үзээрэй гэж санал болгох гээд л... Үг нь үнэн. Утга нь гүн. Нээрээ яг л толгой руу ямар нэгэн юмаар тас гээл буулгаад авсан. Бид үнэхээр сүргийн сэтгэхүйгээр явжийнаа. Бид ч гэж дээ... Ингээл өөртөө хань бараа татах гээд байдаг хог байгаан. Дуугай ноомой нэгнийгээ арчаагүй этр гээл, ууж идэхгүй бол өмхий санаатай гээл, өөртэйгөө найзлахгүй бол зожиг гээл... ер нь яаж л өөлж гоочилж болохоор байна тэр бүгдээр нь дуудаад л... Яг одоогоор би Айн Рэндийн "Эх сурвалж" романыг уншиж байгаам л даа. Тэрэн дээр хувь хүн гэж хэнийн, заавал хүмүүст таалагдаж амьдрах истой юу, өөрийнхөөрөө амьдрах, өөрөө өөрөөсөө таашаал авах ямар сайхан байдгийг РОаркийн дүрээр гаргасан байдаг.

Уран барилгын чиглэлээр их сургуульд сурч байгаад өөрийнхөө мөрөөдлийн байшингийн зургийг зураад сургуулиасаа хөөгдчихдөг юм. Харин хажуу айлынх нь Питер гэгч залуу зөвхөн хүмүүст таалагдахын тулд, тэдний дунд нэр төртэй байхын тулд зүтгэсээр томоохон компанийн захирал болдог. Уншаад байхаар нэг үе Роаркийг, нэг хэсэгт нь Питерийг өөрийн эрхгүй үзэн ядаж, бас өрөвддөг юм л даа. Хор гээд энэ өгүүллэг дээр гарч байгаа Зоригоо бол Эх сурвалжийн Роарк шиг... Хүмүүс тэрний тухай тэгж л боддог... Ийм сайхан өгүүллэгийн уншуулсан Маруужинд талархал идэрхийлье. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр олон өдөр бодох юмтай болголоо. Яг л Маруужин шиг мартахгүйн тулд копидоод авчихлаа.

Цааш унших...

Мэдрээмж байхкү...


Бүүдгэр өглөөг жаргалтай угтаж байна. Ойрдоо амнаас унаагүй сайхан гэдэг үг аяндаа урсаж гараад л... Бүх зүйл цаг зуурынх хэмээн хэлсэн Даогийн үг санаанд ороол... Энэ сайхан мэдрэмж ч гэсэн цаг зуурынх байх даа. Өнөөдөр бороо ороосой. Нороод л алхаад л баймаар байна. Би яагаад имй юм бол... Цаг зуурын бүхнийг мөнхийн юм шиг бодож, бас итгэдэг. Эргээд сэхлээ авахгүй юм шиг унаж байна гэсэн төсөөлөл урждарынх байв. Харин дахиад хэзээ ч унахгүй юм шиг мэдрэмж өнөөдрийнх. Та нар чигсэн жаргалтай байгааз дээ. Бүгдэд сэтгэл ханаж сурах истой гэж боддог ч өөрөө ийн байж чадахгүй байгаадаа харамсаад л...

Өдөр хоног минийхээр урсахгүй. Харин би хэмнэлд нь тааруулж өөрийнхөөрөө урсах хэрэгтэй байх. Урсах бишээ зарим үед нь сөрөөд л... Хамгийн өндөр уулан дээр гараад хамгийн чангаар хашгирмаар байна. Тэр үед ямар мэдрэмж төрөх бол? Өнгөрсөн гуниг, ирэх гуниг, өнгөрсөн жаргал, ирэх инээд... Цаг хугацааны хаанчлалд бууж өглөө... Хоёр гараа өргөөд, хэлээ унжуулаад 75-аар бууж өгье. Цаг зуурын бүхнийг хайралмаар. Цаг хугацаа, хачин мэдрэмж бүрийг үзэн ядах албагүй юм шигээ. Магадгүй маргааш би цаг хугацааг, түүнд боомилуулан амьдарч байгаа зүхэж ч магадгүй. Өөрөөсөө гарах бүхнийг хорвоогоор нэг тараж хаячихаад сэтгэлээ амраах хүслийг минь "Миний цаг" гэдэг энэ орон зай нөхдийн. Дахиад л сонин мэдрэмж. Бороотой хамт уйлах юм шиг... Гэхдээ ойрдоо уйлаагүйн байна. Тээгэлж унаад уйлсныг эс тооцуул шүү дээ. Нүүрний хавдар буугаад, хөх туяа нь бүдгэрээд хуучин төрхөндөө орох шахаал байжийгаа шд цаа чинь. Өнөөдөр ажил дээр 11 цагаас тог тасрана гэсөөн. Тэгэхээр юу хийхүү? Нөгөө Рагугийнхаар "Мэдрээмж байхкү" харин минийхээ "Ток байхкү, блог байхкү, мессэнжэр байхкү". Өө ядаргаатайн.

Цааш унших...

Солонгос улс руу ажил эрхэлж, амьдралаа өөд татахаар хүмүүс цувсаар л... Азидаа хөгжлөөрөө дээгүүрт ордог Солонгос орны тухай телевизийн дэлгэц, ном, сэтгүүлээс л үзэж, хөгжил цэцэглэлтийг харсан бид хань ижил, үр хүүхдээ тийм л сайхан газар ажиллаж байгаа мэтээр төсөөлдөг. Солонгост байгаа монголчуудын жаргал зовлонг хуваалцахаар гурван жил тус улсад ажиллаад ирсэн Ч.Мөнхбаттай ярилцлаа.

- Одоо ч гэсэн солонгос яваад амьдрал ахуйгаа өөд нь татчих юмсан гэсэн хүн олон байгаа. Багагүй хугацаагаар амьдраад ирснийхээ хувьд юу гэж зөвлөх вэ?
- Эндээс анх очихдооо сард сая төгрөг аваад, жаргалын оронд амьдарна гэж боддог. Зовлогоо зовоож байж хэдэн цаас олдог. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ажил хийж байгаа халтар царайлсан зургаа нааш нь явуулдаггүй. Инээж наргисан, идэж уусан зургаа явуулдаг. Тэгэхээр ар гэрийнхэн, найз нөхөд нь нэг их мөнгөтэй хүн гэж боддог. Солонгосын амьдралын өртөг манайхтай харьцуулахад өндөр. Мөнгийг хайрлаж байж, зөв зарцуулж байж мөнгөтэй болно. Авсан цалингийнхаа талыг нь солонгост үрээд, талыг нь энд ар гэрийнхэн нь идэж уугаад дуусгадаг. Дөрөв таван жил болчихоод нэг ч төгрөггүй ээ гээд сууж байгаа хүн ч байдаг. Тэр битгий хэл хүнтэй сууж, хүүхэд гаргачихаад солонгост байгаа нөхрөөсөө мөнгө аваад амьдарч байгаа хүн ч байна. Нөхөр нь мэдээд “Монголд очоод яах юм бэ” гэхийг ч сонссон. Солонгос яваад ирсэн хүнийг манайхан байр, машины мөнгө хийгээд ирсэн мөнгөтэй хүн гэж хардаг. Тэгэхэд бараг тал хувь нь юу ч үгүй ирж байгаа. Хашаа байшингийн ч мөнгөтэй ирж байгаа нь ч цөөхөн дөө.
- Солонгос руу ажил хийхээр явсан залуучуудыг архинд орчихсон гэж дуулддаг. Үнэн үү?
- Хүн өөрийгөө хүндлээд, биеэ зөв авч явах юм бол Солонгост сайхан амьдарч болно. Хүний газар архи дарс уугаад явлаа гэж буруутгадаг. Үүнийг байх ёсгүй асуудал мэтээр хүлээж авах нь буруу. Солонгост ажиллах орчин нь дарамт шахалт ихтэй. Түүндээ бухимдсан хүмүүс стрессээ тайлах аргаа олохгүй архи уудаг. Дээрээс нь Монголд байгаа ар гэрийнхэн нь тийм ч сургуулийн төлбөр, ийм ч мөнгө өгч явуул гээд шахалтанд оруулдаг. Надтай хамт ажиллаж байсан залуу шөнө дунд цагт гэр рүүгээ залгаад л хэрэлдчихдэг. Өдөржин ажиллаж байгаад орой нь эхнэр рүүгээ ярихаар утсаа авдаггүй. Зарим үед залгахад нь хөгжим пижигнэсэн бааранд сууж байх жишээтэй. Энэнээс болж гэр орноосоо хол байгаа хүмүүс бие биенээ хардаж сэрдэх, маргалдах нь элбэг. Ингээд л тэд архи уугаад, согтуу үедээ хэрэг төвөгт орооцолддог. Миний сонсож байснаар Солонгост долоо хоногт нэг монгол хүн архинаас болж амиа алддаг гэсэн. Энэ жил эдийн засгийн хямралтай гээд ажил бага, тэрнийхээ хэрээр авах цалин нь бага байна. Халаасан дахь мөнгөө дагаад манайхны идэж уух нь ч багасаж байгаа.
- Ажил олгогчийн зүгээс дарамт шахалт их байдаг уу?
- Хот суурин газруудад ажил олгогчийн зүгээс дарамт бараг байдаггүй. Өөрийгөө л зөв ойлгуулж чадвал бүх зүйл ном журмынхаа дагуу явна. Хөдөө, уулын мухарт жижиг үйлдвэрт ажиллах их хэцүү. Тэнд очсон хүмүүсийг нэрээр нь ч дууддаггүй. Кинон дээр “Золигоо, золиг минь” гэж их ярьдаг шүү дээ. Монголчууд энэ үгийг их зөөлрүүлж орчуулсан. Түүнээс биш яг тэндээ энэ үг хараал. Тэнд байгаа монгол ажилчдыг тийм л хараалын үгээр дууддаг. Манайхан тэрэнд нь дасаад нэрээр нь дуудаж байгаа юм шиг болчихсон. Уул нь тэгж дуудахад нь харахгүй л байх хэрэгтэй. Түүнээс гадна өөрийнхөө санаа бодлыг дарга удирдах ажилтандаа хэлж чаддаггүй. Анх би сургалтын төв дээр очсоныхоо дараа орчуулагч багшаараа “Би хэл мэдэхгүй ч хууль мэднээ” гээд бичүүлээд авчихсан. Захирлыгаа аюул осолтой үед “Хурдан ажлаа хий” гээд шахахаар нь тэр бичгээ харуулчихдаг. Тэгэхэд миний хажууд зогсож байгаа залуу хурдан хийгээд байхад л хурдан хий гээд загнаад байдаг.
- Монголчууд хаана ч очсон дасан зохицох чадвартай гэдэг шүү дээ. Саар зүйлээс гадна сайн тал нь юу байв?
- Манайд үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор бид чинь иймэрхүү дэглэмд дасаагүй юм байна. Ажлын найман цаг яс ажлын машины ард зогсох амаргүй. 22,23-тай залуучууд маань их шантардаг. Ажил хийж мэдэхгүй, сургууль соёлын мөр хөөсөн хүмүүс очоод ажил хийхээр их түүртдэг. Гэхдээ машин эвдэрлээ гэхэд солонгос инженерүүд ирээд засчихдаг. Маргааш нь ахиад л эвдэрчихнэ. Тэгэхэд манай нэг залуу очоод л засчихаж чаддаг. Солонгос инженерийн зассан тоног төхөөрөмж сар ажиллаж байхад, монгол залуугийн зассан нь гурван сар ямар ч асуудалгүй ажиллах жишээтэй. Ийм чадвартай хэрнээ хүнтэй аятайхан мэндэлж, инээж, сайхан ярьж чадахгүй болохоор үнэлэмж нь буурчихдаг. Үүнээсээ болоод монголчуудын нэр хүнд их унасан. Одоо монгол хүн ажилд орох гээд очиход дуртай хүлээж авдаг үйлдвэр ховордсон. Би бүх зүйлийг үгүйсгэх гээгүй л дээ. Тэнд ажиллаж чадаж байгаа сайхан залуучууд зөндөө. Эхнэр хүүхэдтэйгээ очоод сайхан амьдарч байгаа хүмүүс ч олон бий.
- Өөрийгөө хүндлэх, бусадтай харилцах тал дээр монголчууд дутмаг гэж та хэлж байна. Ёс заншил, хүмүүжил гээд олон л юм үүнд нөлөөтэй байх л даа?
- Солонгост хоёр настай хүүхэд хүнтэй мэндлээд сурчихсан байдаг. Бүр ярьж чадахгүй хэрнээ бөхийгөөд мэндэлдэг. Манай манайд аав ээжийгээ хүнтэй яриад сууж байхад хүүхэд нь өвөр дээгүүр нь харайлгаад, тавагтай идээнээс нь шүүрээд байдаг. Тэгэхэд тэнд гэрт нь зочин ирсэн бол хүүхэд өрөөнөөсөө бараг гарахгүй. Гарлаа гэхэд мэндэлчихээд өрөөний захаар тойрч явдаг. Нэг танил маань “Солонгосчууд уулнаас ногоо, навч түүгээд усанд буцалгаад ууж явсан ард түмэн. Хайр хүндлэл хоёрын үндсэн дээр өнөөдрийн хөгжил бий болсон” гэж надад ярьж байсан. Би нэг удаа солонгос найзаасаа “Та нарт үзэн яддаг хүн байдаг уу?” гэж асуусан юм. Тэгэхэд тэр “Тийм хүн байдаг ч тэгтэл нь үзэн ядаж болохгүй. Үзэн яддаг хүн маань харангадаад сууж байвал нэг аяга цайныхаа талыг нь өгнө” гэсэн. Америкийн нөлөө маш их байдаг нь мэдрэгддэг. Америкчуудыг тэд маш их хүндэтгэдэг, шүтдэг. Солонгосчууд америкийг “Миггүг” гэдэг. Үүнийг нь утгачилбал сайхан орон гэсэн утгатай үг юм л даа. Хамгийн гоё сайхан орон гэж ойлгодог.
- Эх орондоо ирээд сар болчихлоо. Гурван жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл их байна уу?
- Барилга байшин ч яахав. Гэхдээ нэг л зүйлийг хэлмээр байна. Бид ажлыг сэтгэлээсээ хийж сурах хэрэгтэй байна. Нэг албан газар руу ороход бүгдээрээ л ажил хийж байгаа юм шиг харагддаг. Яг үйлчилгээ авах гэхээр хэлж зөвлөөд өгөх хүн ч байхгүй. Мэндийн зөрөө ч байхгүй, эсвэл ажилтай байна гээд хаалгаа түгжээд гараад явчихдаг. Утсаар яриад суугаад байдаг. Гэтэл солонгост яг өрөөнөөсөө гарах гэж байхад нь хүн ороод ирвэл зөрж гардаггүй. Түр зогсоод мэндэлдэг. Хичнээн яарч байлаа ч орж ирсэн хүнийг хүндэтгэж байгаагаа тэгж илэрхийлдэг. Тавилгын дэлгүүрээс ор авах гээд дээр нь дарж үзэх, суухаар манайхан дургүйцдэг. Харин тэнд “Сууж үз, хэвт гээд л бүр хөлд массажны аппарат хөлөө амраа гэдэг”. Энэ бол бизнесийн ухаан. Манайханд сурах, өөрсдийгөө хөгжүүлэх их л зүйл байна даа.
М.Гэрэлтуяа


Цааш унших...

Энэ тухай ярилцъя, мөн үү?

Хүүхдийн хүмүүжил гэсэн сэдвээр нэг юм бичих гэж байна. Тэгээд та нөхдөөс тусламж гуйжийна. Хүүхэддээ цаг зав гаргадаг уу, амлалтаа биелүүлдэг үү, орой болгон ном уншиж өгдөг үү, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцдаг уу, хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ... гээд л. Ер нь л хүүхдийн талаар, хүүхдийн хүмүүжлийн талаар, эцэг эхчүүд юунаас болоод хүүхэдтэйгээ ойлголцдоггүй талаар өөрсдийнхөө бодлыг хуваалцаж тус болно уу...
Цааш унших...


Тасалгааны ургамал эзнийхээ сэтгэлийг сэргээн, тайвшруулахаас гадна орчныг чимж, агаарын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эртний хятдууд лянхуаг зуны, тоорыг хаврын, удвалыг намрын, сарнайг өвлийн билэгдэл хэмээн үздэг байж. Цэцэгтэй яаж харьцана, цэцэг тантай тийн харьцана гэсэн эртний үг ч бий. Сарнайг цэцгийн хаан гэдэг бол алтанзулыг хатан цэцэг хэмээн нэрийддэг. Цэцэг бүр өөр өөрийн гэсэн билгэдэлтэй бөгөөд нил цэцгийг дурсамж хадгалдаг, цахилдгийг сайн мэдээний, цээнийг гоо сайхны, шимтэглэйг аз жаргалын цэцэг хэмээн гэртээ тарих нь элбэг байдаг.
Хавар болж хэн хүнгүй л гэр орон, албан тасалгаандаа цэцэг ургуулахаар зэхэж байна. Та өөрөө цэцэг ургуулах туршлагагүй, дэлгүүрээс ургасан цэцэг худалдан авах гэж байгаа бол худалдагчаас яаж усалдаг, гэрт хаана тавих тохиромжтойг нь сайн лавлаарай. Өрөөний цэцэг гэр орны чимэг болохоос гадна агаарын солилцоонд чухал хэрэгтэй. Юуны өмнө байрны том жижиг, өрөөний тооноос шалтгаалж тарих цэцгээ шилж авах бөгөөд өрөө, цонх болгонд нэг төрлийн цэцэг олон байх нь онцгүй харагддаг. Харин өрөө цөөтэй, зай багатай бол ханандаа мөлхөө ургамал тарих нь тохиромжтой. Урагшаа харсан цонхон дээр халгай болон сарнайн төрлийн цэцэг тохиромжтой байдаг бол модлог болон алаг эрээн навчтай ургамлууд сүүдэр газар сайн ургадаг.


Арчилгаа
o Тасалгааны ургамалыг хэт услах нь огт услахгүй байснаасаа илүү хортой. Усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг. Цэцгийг нэг өдрийн өмнө тосож хонуулж, өөрийнх нь темпратуртай адил болсон усаар өдөр бүр, зарим тохиолдолд өнжөөд нэг усална.
o Өндөгний хальсыг үйрүүлэн элсэн чихэртэй хольж бордоо болгон ашиглавал цэцгийг өнгө алдаж гундахаас хамгаалдаг.
o Тасалгааны ихэнх цэцэг өвөл амардаг тул усалгааг багасгах хэрэгтэй.
o Мах угаасан болон бага зэргийн чихэртэй ус өрөөнд тарьсан цэцэгний хамгийн сайн тэжээл.
o Цэцгийг хугацаанаас нь эрт гандуулахгүйн тулд усанд нь глицерин, хүнсний давс, наштрын спирт, цагаан цуу (уксус), архи, сахар, нимбэгний хүчил зэргийг хийдэг.
o Тамхины утааг цэцэг "тэвчдэггүй". Энэ нь түүний амархан үхэх шалтгаан ч болдог. Эзнийх нь бие муудвал цэцэг ч мөн гандаж, гунихардаг. Тиймээс хэрэв та цэцэг тарихаар шийдсэн бол хариуцлагаа өндөрсгөж, хорт зуршлаасаа салаарай.
Цэцэг тарих хамгийн энгийн аргууд:
1. Эхлээд үржүүлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 үеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Үндэслүүлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстойг санаарай. Усны хлорыг арилгахын тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бүр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч үндэс нь гардаг. Энэ үед авч шороонд суулгана.
2. Навчаар ургуулдаг цэцэг байдаг бөгөөд ийм цэцэгний боловсорч гүйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгүүр нь бүтээнэ. Үүнийгээ салхилуулж, ус нэмж байвал сайн ургах бөгөөд үндэс нь гарахаар шороонд суулгана.
3. Цэцэгний ишнээс 3-8 см урттайгаар хурц хайчаар хайчилж аваад доод хэсэгт байгаа навчийг нь авч хаяна. Харин дээд хэсгийн том навчийг хагас болгон хайчилна. Энэ нь ишээр дамжин орж ирэх усны уурших талбайг багасгаж байгаа хэрэг. Дараа нь цэцэг тарих савныхаа ёроолыг нь жижиг, жижиг нүхлэн чулуу буюу модны нүүрс дэвсэн чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх мөчрөө суулгана. Гэрэлтэй дулаан газар байлгаж, хааяа услах хэрэгтэй. Ингээд л шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхэлнэ.
Цээнэ охидод аз жаргал авчирдаг
• Франц, Испани, Италийн өмнөд эрэг орчмоор ургах “Каулерпа таксиолие” хэмээх ургамал нь хурдан үржиж, хүчилтөрөгчийг ихээр залгилан, ойр орчныхоо амьд бүхнийг устгадаг өөдгүй “алуурчин” араншинтай гэнэ.
• 1966 онд Америкийн судлаач Клив Бакетер хүмүүсийн худал үнэн ярихыг ялгагч багаж зохион бүтээхээр ажиллаж байхдаа нэгэн гайхалтай зүй тогтлыг илрүүлжээ. Долгионы бичлэг хийгч аппаратыг тасалгааны цэцэгт залгахад багаж долгион мэдэрч байжээ. Хэд хэдэн цуврал туршилтын дүнд ургамал эзэндээ дасдаг, гаднын хүнийг мэдэрдэг, хүний муу, сайныг ялгаж чаддаг, хажууд нь амьтан хороохыг, бас цус үзэж чаддаггүйг тогтоожээ.
• Гэрт кактус тарихаас аль болох зайлсхий. Кактус ямар ч үзэмжтэй сайхан дэлбээлж ургалаа ч гэрт байгаа л бол хурц өргөс нь элдвийн муу энергийг устгаж, тэмцэж чаддаггүй. Тэр ч бүү хэл маш нарийн хорт энерги үүсгэж, тэр нь өвчин зовлон, азгүйтэл, мөнгөний алдагдал авчирдаг байна. Тиймээс гэрийнхээ цонхон дээр тавьсан кактусаас илүү албан тасалгаан дахь кактус харуулын үүрэг гүйцэтгэдэг, илүү ээлтэй гэнэ.
• Цээнэ бол дэлхийн олон оронд “Цэцэгсийн хаан” хэмээн алдаршсан. Эмэгтэй хүнд ээлтэй цэцэг. Насанд хүрсэн охидоо сайн залуутай гэрлэж, бат журамтай яваасай гэж хүсвэл цээнийн ягаан цэцэг томоор зуруулан зочдын өрөөндөө өлгөж болно. Дэлбээлсэн цээнэ цэцэг охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг байна.

М.Гэрэлтуяа


Цааш унших...

Яагаадыг бүү мэд...

Зүгээр бүх зүйлийн үзэн ядаад. Үхчихвэл амар санагдаад... Яагаадыг бүү мэд гомдох сэтгэл төрөөд байх юм. Цаг хугацаанд хаагдаж боогдож амьдарч байгаадаа гутрах шиг. Өнөөдрөөрөө байж чадахгүйдээ өнгөрсөн бүхнээс, ирэх цагаас хэн нэгнийг хүлээгээд байгаадаа тарчлаад л... Амьдралд нэг ч тохиолдлын зүйл байдаггүй ээ гэж аав маань хэлдэг юм. Үнэн байхаа. Өнөөдөр ингээд сууж байгаа маань бурхны зурсан зураг байх.

Гудамжаар алхаад л баймаар байна. Юунд бухимдаад байгаагаа хайгаад л... Би хэн юм бэ? Ерөөсөө ойлгохгүй байна. Хэнд ч хэрэггүй юм уу гэхээр хэрэгтэй ч юм шиг. Хэрэгтэй юм уу гэхээр новш шиг. Цаг хугацааны боол мэт... Цаг хугацааны хаанчлалд өвдөг сөхрөөд хэн ч биш гэдгээ мэдрэх юм. Юунд итгэж, найдаж амьдарч байгаан болоо би... Бодвол цаг хугацаанд л байх даа. Тэр цаг хугацаа гэж нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйдп яагаад тэгтлээ горьдлого тавиад байгаан бол. Зүрхний шархыг цаг хугацаа эдгээдэг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Би итгэхгүй байна. Харин ч сэдрээдэг юм бишүү? Тэвчээр барагдаад уур хүрээд байна. Яалтайв. Харанхуй шөнө дэн тэмтчин бүдрэх шиг урт бас баян амьдралд төөрөөд. Бурхан дэндүү харамч юмаа. Надаас бүхнийг харамлаад л... Өгснөө хурдхан буцааж аваад л... Заргалдмаар байна. Заамдалцаж байгаад зодолдмоор байна. Яагаад гэж асуугаад заавал хариу авмаар байна. Зам дандаа дардан байдаггүй биз дээ. Гэхдээ хэтэрхий их бартаатай бол замаас нь шантрах тал бий. Өнөөдөр шантарч байна. Хүмүүс хань руугаа яарах юм. Би ч гэсэн яарч байна. Гэхдээ үхэж байж уулзах болохоор харамсах юм. Тээр дээр сүнс, бурхан гэж байдаг бол миний цөхрөлийг хуваалцаасай. Цаг хугацаа намайг багалзуурдаад... Дургүй хүрчийнэ. Бүхнийг үзэн ядаад. Яагаад би... Ингээд л асуугаад баймаар... Урт бас баян амьдрал намайг угтахгүй юм шиг хачин мэдрэмж. Өнөөдөр шиг бачимдаж, давчдаж байх ч юм шиг... Яагаадыг бүү мэд... Зүгээр үхэж үзэхсэн.

Цааш унших...

Сүүлчийн жил...

Саяхан Ренди Пауш гэдэг хүний тухай уншлаа. Компьютерийн инженер мэргэжилтэй, 47 настай энэ хүн амьд явах хугацаа нь хэдхэн хоногоор хэмжигдэж байхад сүүлчийн лекцээ уншиж байж. Өөрийнхөө амьдрал, баяр баясгалан, сайн сайхан зүйлийн тухай ярьж, цугларсан олны өмнө гар дээрээ суниан “Би дөнгөж төрсөн юм шиг эрч хүчтэй” байна гэж хэлж байсан гэдэг. Түүний уншсан нэг цагийн лекц олон мянган америкчуудад үхэл тийм аймаар зүйл биш гэсэн бодлыг төрүүлж, бүтэн цагийн турш алга ташилт дунд өнжсөн ажээ. Залуу харагдах гэж, урт наслах гэж хүн төрлөхтөн дасгал, хоолны дэглэм, бясалгал, гоо сайхны бүтээгдэхүүн хичнээнийг ч үйлдвэрлэв. Гэсэн ч үхлээс зугатаах аргагүй. Хөгшрөлтийг зогсоох гэж хүмүүс хичээж, шинэ эм бэлдмэл, генетикийн нээлтүүдийг хийж байгаа ч цаг зуурын, эсвэл жам ёсны үхэл байсаар л байгаа. Үхлийн тухай яриа монголчууд бидний хувьд дэндүү амны билэггүй, муу ёрын зүйл мэт боловч амьдралд тохиох гарцаагүй зүйл. ТАНД АМЬД ЯВАХ ГАНЦХАН ЖИЛИЙН ХУГАЦАА БАЙНА ГЭВЭЛ хамгийн түрүүнд юу хийх вэ? гэсэн асуултыг олон хүнд тавьж хариу хайлаа. Хамгийн түрүүнд уулзсан хүн маань эдгэшгүй өвчин тусч, өдөр хоногоо хүлээж байгаа ч сэтгэлээр унаж, уйлж унжилгүй цаг хугацааны үнэ цэнийн талаар ярьж байлаа.

А.Алтансүх/43 настай/: Үхлээс айхаа больсон хүнийх
шиг жаргалтай амьдрал байдаггүй
Одоогоос жил гаруйн өмнө элэгний хорт хавдартай гэдгээ мэдсэн. Тухайн үед эмч нар намайг хэдхэн сарын настай гэж хэлж байлаа. Тэр өдрөөс хойш би цаг хугацааны үнэ цэнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч жижиг гэлтгүй бүхий л ажлыг хойш тавихаа больсон. Ирээдүйн тухай хэт их хөөрөлд автан бодож, дараа л үүнийг амжуулна даа гэж өөрийгөө хуурахгүйгээр өнөөдөртөө сэтгэл хангалуун байхыг хичээх болсон. Хэн ч өөрийгөө удахгүй үхнэ гэж төсөөлж чаддаггүй. Тиймдээ маргааш иднэ гэж хоолоо хойш нь тавьж хонодог байх. Гэсэн ч үхэл гэдэг гарцаагүй тохиолдох зүйл. Тэгээд хэзээ ч ирж болно. Тийм болохоор өнөөдөр чадах бүхнээ хийх нь зөв гэж бодоод юмыг дутуу хагас орхихгүй юмсан гэж боддог болсон. “Чи мөдхөн үхнэ” гэсэн үг миний амьдралыг илүү утга учиртай болгосон ч байж магад. Үхлээс айхаа больсон хүнийх шиг сайхан амьдрал байхгүй гэсэн нэгэн ухаантны үг байдаг юм билээ.
А.Алтансүх онош нь тодорхой болж, хэзээ мөдгүй үхнэ гэдгээ мэдсэнийхээ дараа зарим нэг буруу зөрүү хийсэн зүйлийнхээ төлөө уучлал гуйхаар найз нөхөд, хамаатан саднууд руугаа утсаар ярьсан гэнэ. Хүмүүст чин сэтгэлээсээ “Уучлаарай” гэж хэлэхэд сэтгэл нэг л сайхан хөнгөрөөд ирсэн шүү хэмээн тэрээр ярьж байлаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг. Их зантай, хямсгар, хэрийн юман дээр хөдөлдөггүй нэг залуу хамт ажилладаг байж л дээ. Намайг ийм байхад хамгийн түрүүнд ирнэ дээ гэж итгэж найдсан найзуудаас нь урьтаж өөрийнх нь үзэж чаддаггүй байсан тэр залуу ирсэн байна. Ажлынхаа залууг их зантай, тэнэг гэж тодорхойлж байсан ч хүний мөн чанар энэ үед илүү их танигддаг ажээ. Эрүүл саруул ажлаа хийгээд явж байгаа хүнээс “Танд амьд явах ганцхан жилийн хугацаа байна гэвэл...” гэж асуух, ямар нэгэн байдлаар үхэлтэй тулж, амьд явах хугацаа асар богино байгааг өөрийнхөө биеэр мэдэрсэн хүнээс асуух хоёр газар тэнгэр шиг зөрөөтэй. Гэхдээ яг адилхан өвчтэй, амьдрах хугацаа нь адилхан хэрнээ өөр бодолтой явдаг нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Тэдний амьдралд, хүмүүст, өөртөө хандах хандлага эрс өөр байв. Амьдралын боломж бололцоо, эзэмшсэн мэдлэг боловсролоосоо хамаараад хүмүүс “Ганцхан жил” гэсэн хугацааг, амьд явах бололцоог өөр өөрөөр хардаг бололтой.
Ө.Саруултуяа/45 настай/: Үхэл дайсан биш анд нөхөр маань болсон
Уушгины гялтангийн хавдартай гэдгээ мэдсэнээсээ хойш ар гэрийнхнээ зовоохгүй үхэхсэн л гэж бодох болсон. Нөхөр, хүү хоёр маань эрвийх дэрвийхээрээ ажиллаж олсон мөнгөөрөө эм тариа дөхүүлж байгаа ч хүний гар харж суухыг үнэхээр хүсэхгүй байна. Надад зарцуулж байгаа мөнгөөрөө амьдралаа өөд нь татаж болно шүү дээ гэж бодохоор л хурдан үхэхсэн гэж бодох юм. “Эмчилгээгүй, их л удахад жил амьдарна” гэж эмчийг хэлэхэд хорвоо орвонгоороо эргэх шиг санагдаж, яаж ийж байгаад амьдрахсан гэж хүсч байлаа. Тэр үед үхэл, өвчин дайсан минь байсан. Харин одоо тэр миний анд нөхөр болсон. Хүүдээ ч энэ талаар хэлж, айх хэрэггүй гэдгийг тайлбарладаг. Одоо ингээд бодож байхад залуу, эрүүл саруул байхдаа хийж болох өчнөөн зүйлийг тоохгүй хаяж байжээ. Харамсаж байна. Сүүлчийн хүслийг тань биелүүлье гэвэл нөхөр, хүү хоёртойгоо монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, дуртай хоолыг нь гараа гарган хийж өгмөөр байна. Орох орон, унах унаатай болъё гэж өдөр шөнөгүй зүтгэсэн ч энэ бүхэн хий хоосон зүйл мэт санагдах юм. Хүүгээ хар нялхаар нь зөнд нь хаяж юуны төлөө явсан юм бэ? Эцсийн эцэст найз нөхөр, гэр бүлгүйгээр бид юу ч хийж чадахгүй гэдгийг маш сайн ойлгож байна.
Үүнийг л хийчихсэн бол, тэрийг амжуулчихсан бол гэхгүйгээр явж чадвал тэр хүний амьдрал талаар өнгөрөөгүй гэж ойлгож болмоор. Гэхдээ хүн ямар нэгэн юманд сэтгэл ханаж, сэтгэл амар сууж чаддаггүй. Унаж байгаа машин нь бусдын нүдээр сайхан байлаа ч өөрийнх нь хувьд өөр машин сонирхлыг нь татаж, түүнийг л авахсан гэж шунаж байдаг. Бид бараг хэрэггүй шахам зүйлд хамаг цаг хугацаа, нөөц бололцоогоо шавхдаг. Сүүлийн үеийн загварын гар утас, спорт загварын машин гээд л... Юу эдэлж хэрэглэх нь нэг их сонин биш. Зөвхөн өнөөдөртөө, эсвэл жилийн дараа үхэхдээ сэтгэл хангалуун байна гэдэг сэтгэл санааны маш нарийн асуудал. Хаммер жип унаж, хаусны түлхүүр халаасалсан ч сэтгэл санааны хувьд хангалуун амьдарч чадаагүй бол үхэхийн цагт амьдрал утгагүй санагдах ч юм шиг.
Уулзаж ярилцсан хүмүүсийн дийлэнх нь одооных шигээ амьдармааргүй байна, хаа нэг тийшээ явж үлдсэн ганц жилийнхээ амьдралыг өнгөрөөнө дөө гэж ярьж байлаа. Ганцхан жил амьдраад үхэх бол гэсэн энэ сэдэв явсаар өөр нэг зүйлийг бодоход хүргэлээ. Өнгөрсөн оны аравдугаар сард манай сэтгүүл “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” буюу гадаадад байгаа монголчуудын тухай хавтасны сэдэв бичиж байсан. Тэр үед “Боломж олдвол гадны аль нэг орон руу явах уу?” гэсэн санал асуулгад оролцогсдын 60 орчим хувь нь хаашаа ч хамаагүй явна хэмээн хариулж байсан. Гадаадад тодорхой хугацаанд сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс “Эх орондоо очоод л бүгдийг нь биш юм гэхэд өөрийнхөө хэмжээнд өөрчлөлт хийж чадна” гэсэн бодол тээсээр ирдэг. Харь газар ажиллаж, амьдарч, амьдралын хэв маягт нь дассан олон монголчуудын эх нутагтаа ирж, бэтгэрч санасан сэтгэлээ давтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь “Очоод би энд байгаа шигээ амьдарч чадахгүй шүү дээ” гэх болгоомжлол эргэлзээнд оруулж мухардуулдаг. Хэн ч гэсэн эх орон элгэн садныхаа дэргэд нүд аньж, төрж өссөн нутаг орондоо сэтгэл хангалуун байж байгаад яс тавихыг хүсдэг. Гэтэл амьд явах сүүлчийн ганцхан жилийн амьдралаа өөр соёл иргэншил, өөр нутаг оронд өнгөрөөх хүсэл бидэнд төрж байна шүү дээ. Боломж олдвол талаас илүү нь хаашаа ч хамаагүй явахыг хүсдэг, сүүлчийн ганцхан жилээ таньж мэдэхгүй газар амьдрахыг хүсдэг тийм оронд бид амьдарч байна гээд бодоод үз дээ. Хүн ард нь эх орноосоо өөр тийшээ явахыг хүсдэггүй, өнөөдрийнхөө амьдралаар насан эцэслэтлээ байхыг хүсдэг хүмүүст атаархмаар байгаа биз? Энэ хоёр судалгааны дүнг харахад бид өнөөдрийнхөө амьдралд ямар их сэтгэл дундуур явдаг юм бэ? Өнөөдрийн үмх хоол, маргаашийн өмсөх зүүхээс хэтрэхгүй шахам хэрэглээтэй, гудамжаар явахаар хөмсгөө зангидаж, баргар царайлсан хүмүүс алхам тутам таарч, замын бөглөрөл, ажил хөөцөлдөхөөр авлига, гар харсан нэг тийм сааралдуу амьдрал нэг хэмээр урсаад л... Харин нэлээд хэдэн жил Германд амьдарч байгаад ирсэн танил маань “Германчууд материаллаг зүйлд санаа зовдоггүй. Хүний хэрэглээ бүрэн хангагдсан. Гудамжаар явахад найрсгаар инээмсэглэсэн царай, гудамж нь битүү ногоон ямар сайхан гээч. Үнэхээр атаархмаар. Ингэж амьдарч байгаа хүмүүс сүүлийн ганцхан жилээ эх орон, элгэн садан, энэ л тайван амьдралынхаа дунд үдэхийг хүснэ шүү дээ” гэж ярьсан юм.
Дүүгээсээ ганцхан жил амьдрах бол яах вэ гэж асуухад нэг их хэнэггүй царай гаргаж байгаад “Одоохондоо энэ тухай бодмооргүй байна. 40 жилийн дараа л үхлийн тухай бодох байх” гэж байх юм. Үхэлд бэлтгэж, тэгнэ ингэнэ гэж төлөвлөдөг хүн байхгүй л байх. Гэсэн ч махбодийн үхэл биднээс хамаарахгүй гэнэт ирдэг. Өнөөдөр үхэх юм шиг ажиллаж, хэзээ ч үхэхгүй юм шиг аашил гэсэн үг байдаг юм билээ. Ганцхан жил амьдрах бол гэдэг асуулт нөгөө талаараа амьдралын утга учрын тухай бодуулж байна гэж хамт ажилладаг бүсгүй маань хэлж байсан. Үхээд дуусахгүй, үлдэх мөртэй амьдрах хэрэгтэй тэгвэл санаа амар үхэж чадна гэж тэрээр бас нэмж хэлсэн. Судалгаанд хамрагдагсдын дөрөвний нэг нь “Хүмүүст дурсагдахын тулд сайн үйл хийнэ” гэж хариулсан байх юм. “Агшин хором бүр ахиад хэзээ ч давтагдахгүй хуультай. Үхэх гээд эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа өнгөрөөсөн үр дүнгүй цаг хугацаандаа харамссан. Амьдрал гэдэг төрөх, үхэхийн хоорондох үүлэн чөлөөний наран шүү дээ. Тийм болохоор нарны гэрэлд цэцэг болон дэлгэрч, үр жимсээ үндэслүүлж, ашиг шимээ бусдад түгээн амьдраад буцвал харамсах юмгүй шүү дээ” гэж осолд ороод золоор амьд гарсан нэг найз маань хэлж байсныг санаж байна.
Э.Сумъяа /28 настай/: Мөнхийн ус байлаа ч би уухгүй
- Та ганцхан жил амьдраад үхнэ гэдгээ мэдвэл хамгийн түрүүн юу хийх вэ?
- Хүмүүс хэзээ үхэхээ мэддэг бол илүү ухамсартай амьдрах болов уу гэж би боддог. Ядаж л маргааш гэж ажлаа хойш тавихгүй, үр хүүхэд хань ижил, аав ээжтэйгээ илүү их цагийг өнгөрөөх байхаа. Өглөөнөөс үдэш болтол өнөө маргаашийн хоол унд, өмсөж зүүхийн төлөө явсаар гэр бүлдээ бага цаг зарцуулдаг юм шиг. Би одоо хийж байгаа ажлаа дуусгаад ээжтэйгээ хамт дэлхийг тойрох аялал хийнэ. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг болохоор ээжийнхээ хүслийг биелүүлчихээд үхвэл амар байх болов уу? Гэхдээ л өөрийгөө үхнэ гэж бодохоос айж байна. Нэлээн дээхнэ интернетээс нэг охины тухай уншиж байсан юм. 24 настай герман бүсгүй хорт хавдраар өвчилж үхлээ хүлээж байсан гэдэг. Долоон удаа хагалгаанд орсон ч эмчилгээ үр дүнгүй болж, “Чин хүсэл” сайн дурын байгууллагынхан сүүлчийн хүсэлтийг нь биелүүлэхээр очиход тэр “Норвегит очиж нохойт чаргаар зугаалмаар байна. Бас далайн эрэг дээр тамхи татаад хэвтэхсэн” гэж хэлсэн байдаг. Ингээд бодохоор яг үхнэ гэдгээ мэдэхээр өдөр тутмын энгийн мэт зүйлсдээ сэтгэл хоргоддог юм шигээ.
- Мөнхийн ус байдаг бол та уух уу?
- Үхэх хэдийгээр аймшигтай ч гэлээ мөнхийн ус олдвол уухгүй ээ. Хамгийн гол нь амьд явах бололцоо хэдий хэр үлдсэнийг мэдээд тэр хугацаагаа ухамсартайгаар, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд зарцуулж чадвал боллоо. Суут сэтгэгч Платон “Хүн мөнхөрвөл тэр амьдрал нь там болно” хэмээн хэлсэн байдаг. Бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг даа. Тиймдээ ч үхлийн тухай ярьдаггүй. Гэрээслэл ч бичдэггүй. Бид одоо талын нүүдэлчин биш суурин иргэншилд дасч ядан байгаа хүмүүс. Хэдэн малаа дагаж, өвсний шимтэйг даган нүүдэллэж явахад гэрээслэл хэрэггүй байсан байж болох л юм. Харин одоо зах зээлийн нийгэмд, өмчийн харилцаа хөгжиж байгаа учраас үлдэж байгаа зүйлсээ хэн нэгэнд орхих хэрэг гарч л таарна. Олон хүүхэдтэй хүн байлаа гэхэд том хүүдээ орон байраа, багад нь эдэлж хэрэглэж байсан зүйлээ, охиндоо хадгаламжинд байгаа мөнгөө гээд нарийн хэлж ярьж, бичиж үлдээхгүй л бол ах дүүгийн тангараг тасарна. Сүүлийн үед тиймэрхүү зүйл их ажиглагдаж байгаа.
Нөгөө талаас бодоод үзье л дээ. Хүн үхдэггүй байсан бол гээд. Энэ асуултанд хариулсан хүмүүсийн дийлэнх нь “Амьдрал ямар ч утгагүй болно”, “Юунд ч тэмүүлэх, хүсч мөрөөдөх хэрэггүй”, “Үүнийг л амжуулчих юмсан гэсэн тэмүүлэл үгүй болно”, “Хүсэл мөрөөдөл, уй гуниггүйгээр амьдрал утгагүй” “Үхэл байхгүй бол төрөх, бий болох гэдэг процес ч байхгүй” гэж хариулж байв. Ямар ч зүйл хар цагаан хоёр талтай гэж бид ярьдаг. Нэг жил амьдрахад арван жил бүтээж чадамгүй зүйлийг ч хийж болох юм. Хүмүүс хэзээ үхэхээ мэддэг бол амьдрал илүү их утга учиртай, зорилготой болох байсан. Өнөөдөр хийх гэж байсан ажлаа зүрх алдан хойш тавьж, дараа л нэг үзээд алдъя гэх эргэлзээ үгүй болно. Тэртээ тэргүй ганцхан жил байгаа юм чинь гэсэн бодол хүмүүст эрч хүч, алдахаас айхгүй байх зориг өгөх байсан ч байж болох л юм.
Шашны номлолд үхлийг юу гэж үзсэн байдаг юм бол? Библийн сударт өгүүлснээр үхлийн дараа амьдрал байдаг гэх бөгөөд тэр амьдрал нь нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохгүй, хүний санаанд оромгүй юмс үзэгдлийг мөнхийн эзэн ариун сүнснүүдэд бэлддэг гэж дүрсэлсэн байх юм. Харин буддын шашинд хүн үхснийхээ дараа ямар нэгэн төрлийг олон төрдөг бөгөөд амьд ахуйдаа хийсэн буян нүглийн хэмжээнээс шалтгаалан хүмүүн төрлийг олох уу эсвэл өөр ямар нэгэн амьтан болох уу гэдэг нь хамаардаг тухай сургасан байдаг. Мөн там, диваажин, эрлэг номун хаан гэхчилэн олон ойлголт аль ч шашинд байдаг ажээ. Шүтлэгтэй хүмүүс өөрсдийгөө бурхны цээрлэл хүлээхгүй гэдэгт итгэдэг бол бурхныг үгүйсгэгчид угаасаа байхгүй зүйл хэн нэгнийг цээрлүүлж чадахгүй гэж боддогтоо үхлээс айдаггүй байна. Манайхны бараг бүгдээрээ буддын шашинтай гэх боловч тэдний багахан хэсэг нь гандан хийдэд тогмол очиж ном хуруулдаг, цай сүүнийхээ дээжийг тэнгэр бурханд өргөдөг бол дийлэнх нь ажлаа бүтэхгүй бол, шалгалт шүүлэг дөхөөд ирэхээр ганданд очиж ном уншуулдаг, ламаар засал хийлгэдэг гэж хариулжээ.
Ганцхан жил амьдрах бол... Аймаар юм, төсөөлж чадахгүй нь гэсэн хүн ч олон байна. Бид мөнх амьдардаггүй. Тийм болохоор энэ тухай заавал бодох цаг ирж л таараа. Дундад зууны үед хүн сэтгэл зүйнхээ хувьд урт насалдаг байжээ. Тэдний хувьд хэзээ үхэх нь сонин биш. Хэд хоног, хэдэн сар, жилийн настай байхаас илүү дараагийн амьдрал, диваажингийн гэх төсөөлөл чухал байж. Мухар сүсэг, шүтлэгийнхээ хувьд тэд мөнхийн амьдрал байгаа, хойд нас бий, дахин төрнө гэж итгэдэг байсандаа энэ насныхаа амьдралд идэвхтэй байдаг гэж судлаачид үзжээ. Тэр бүү хэл тухайн үеийн түүхийн сурвалжуудад үхлийг “Ах, дүү, найз нөхөр” хэмээн тодорхойлсон байдаг. Харин өнөөдөр бид ямар нэгэн осол эндэгдэл, гэнэтийн зүйлд өртөхдөө “Яаж ийгээд амьд үлдэхсэн” гэж хүсдэг. Энэ нь эргээд хамгийн их айдсыг дагуулдаг гэж тодорхойлжээ.
Хүн хүн өөрийгөө янз бүрээр тодорхойлдог. Намайг үхвэл хэн ч харамсахгүй дээ гэж бодох нэгэн байхад, би байж гэмээнэ бүгдийг өөрчилж чадна гэх хүн ч бий.
Дэлхий таниар дутна
Одоогоос жил гаруйн өмнө UBS телевизээр “Глобал сео” нэвтрүүлэг та бүхэнд хүрч байсан. Уг нэвтрүүлэгт оролцож байсан Л.Одсүрэн өдгөө монголын топ 20 их дээд сургууль дээр “Дэлхий таниар дутах уу?” лекцээ уншиж байгаа ажээ. Түүнтэй уулзаж ганцхан жил амьд явах бол юу хийж бүтээх талаар нь хэсэг зуур ярилцлаа.
- Ганцхан жил амьдраад үхэх бол юунд харамсах вэ?
- Энэ асуултыг бид өөртөө байнга тавьж амьдрах хэрэгтэй гэж би боддог. Сүүлийн хоёр жил шахам оюутан залуучуудад “Дэлхий таниар дутах уу?” сэдвээр лекц уншъя гэж бэлтгэж байсан юм. Цаг хугацаа нь болж өгөхгүй бүтэн жил хойшлуулаад байсан юм л даа. Тэгээд хагас жилийн өмнө ганцхан жил, эсвэл ганцхан сар амьдрах бол би яах ёстой вэ гэсэн асуултыг өөртөө тавьж энэ лекцээ хүмүүст хүргэчихээд үхнэ дээ гэж бодсон. Миний хувьд нийгэмдээ, залууст хэлэх үг байгаа учраас тэрийгээ ямартаа ч хийх ёстой гэж бодсон. Өнөөдөр үхлээ гэхэд надад харамсаад байх зүйл байхгүй. Нас насандаа, тухайн цаг үедээ хийнэ гэж бодож байгаа зүйлээ хийгээд явж байгаа учраас амар тайван үхэж чадна. Стивен Ковегийн “Үр бүтээлтэй хүний долоон зуршил” номонд ганцхан өдөр, долоохон хоног, нэг сар, нэг жил амьд явах бол юу хийх вэ гэсэн асуултын талаар бичсэн байдаг.
- Нэгхэн жил амьдарвал юу хийхийг хүсч байна?
- Улс орныг өөрчлөх хэмжээний юмыг нэг жилийн дотор хийж чадахгүй байх. Үнэхээр ганцхан жил амьдрах бол өөрийнхөө итгэл үнэмшлээр монголын томоохон компанийг удирдаад үзэхсэн гэж хүсч байна. Тэгээд үр дүнг нь хараад манайд ийм бодол санаагаар юм хийж болох юм байна, ингэх нь зөв гэсэн дүгнэлт хийгээд нийтлэл бичиж лекц уншина.
- Та оюутан залуучуудад “Дэлхий таниар дутах уу?” гэсэн лекц уншиж байгаа гэсэн. Зарим хүмүүс намайг үхэхэд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг шүү дээ?
- Үнэхээр дэлхий ганцхан таниар дутах уу үгүй юу гэдэгт л хариу хайж байна. Дэлхийн хүн ам долоон тэрбум хүрэх гэж байна. Өдөрт 250 мянган хүүхэд төрж байна. Нэг хүний үнэ цэнэ юу вэ? “Миний хамгийн үзэн яддаг зүйл статистик тоо баримт” гэж Черчелль хэлсэн байдаг. Үүнтэй би ч санал нийлдэг. Саяхан цасан шуурга болж 110 хүн ор сураггүй боллоо гэдэг мэдээ телевизээр гарч байсан. 110 гэдэг зүгээр л тоо. Тэрний цаана 110 амьдрал, 110 ертөнц, тийм тооны гэр бүл байгаа шүү дээ. Та юмуу би байгаа нь ертөнцөд ямар нөлөөтэй юм бэ? Байхгүй болчихвол яах вэ? байгаа чинь эсвэл үгүй болсон чинь хэн нэгэнд нөлөөлж байвал амьдрал илүү утга учиртай болно. Байсан байгаагүйн ялгаагүй, нөлөөгүй байвал хүн ор нэр төдий амьдарч байгаа хэрэг шүү дээ. Хүнд гай болохгүй, өөрөө нэг үрэгдчихгүйхэн шиг байхын нэр болно. Хариу нь ч дэлхий таниар дутна.
- Амны билгээс ашдын билэг гээд бид үхлийн тухай ярьдаггүй. Ярих ёстой юу үгүй юу?
- Хүн үхэх нь тодорхой. Өдөр болгон хэдэн зуун мянган хүн үхэж байгаа. Хэн хэзээ хаана яаж үхэхээ мэддэггүй. Өглөө би өөрөөсөө өнөө орой үхэх бол юу хийх вэ, би харамсахгүй үхэж чадах уу? гэж өөрөөсөө асуулаа л даа. Хамгийн түрүүн хойш тавьсан ажлууд санаанд орсон. Хэзээ мөдгүй үхнэ гэдгээ мэдвэл хүн ямар нэг зүйл дээр алдахаасаа айхгүй. Үзээд алдъя л гэж бодно.

Амьдралын үнэ цэнэ
Өнөөдөр энэ хорвоо дээр амьдарч байгаа маань хэн нэгний хувьд хэрэгтэй байгаа бол тэр л миний үнэ цэнэ. Бид өнөөдөр хүүхдийнхээ төлөө амьдарч байна, тэднийгээ хүн шиг хүн болгохын төлөө, мэдлэг боловсролтой болгохын төлөө, сургуулийнх нь төлбөрийг олох ёстой гээд багш, сургуульд найдаад зөнд нь хаядаг. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь энэ гээд үглэж, яншиж, заримдаа уурлаж, алганы амт үзүүлэх нь ч бий. Харин баруунд хүүхдээ хүмүүжүүлье гэвэл цаг зав гарга, чадахгүй бол битгий олон юм ярь гэдэг. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь энэ гээд чихрээр хуурдаг биднийхээс тэс өөр дүр зураг харагдаж байгаа биз. Хамгийн наад захын энэ байдал бидний амьдралын үнэ цэнийг харуулна. Хэзээ үхэхээ урьдчилан мэддэг бол сайхнаа гэсэн үгийг энэ сэдвийг бичих явцдаа олон хүнээс сонслоо. Харин нэгэн танил маань надад үнэ цэнийн тухай нэгэн өгүүллэгийг уншсан тухайгаа хэлсэн юм. Магадгүй уншигчдад ч энэ түүх хэрэг болох байх гээд та бүхэнд хүргэхээр шийдлээ.
Нэгэн алдартай уран илтгэгч олон хүний өмнө илтгэл тавьж байжээ. Тэрээр халааснаасаа 20 доллар гаргаж ирээд “Үүнийг авах хүн байна уу?” гэж асуухад цугларсан хүмүүс бүгд л гараа өргөв. Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин өгөхөөсөө өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө доллараа нугалж үрчийлгэн, базаад “Одоо ч гэсэн авахыг хүсч байна уу?” гэхэд хүмүүс гараа өргөсөөр л байв. Гэтэл илтгэгч нөгөө мөнгөө газар шидээд дээрээс нь дэвсэж, бүр шороотой хольж хутгаснаа ахиад нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад л гараа өргөж байв. Энэ бүхний эцэст илтгэгч “Энэ мөнгө харагдах байдлаараа ямар байлаа ч та бүгд авахыг хүсч байна. Энэ бол үнэ цэнэ. Би энэ мөнгийг үрчийлгэж, базаж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй байна шүү дээ. Тэр одоо ч 20 доллар хэвээрээ. Бид амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч энэ бүхэнд өөрийнхөө үнэ цэнийг алдах ёсгүй. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигдэхгүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй” гэсэн гэдэг.
Алдар хүндтэй тамирчнаас сурвалжлагч асууж гэнэ. “Танд хэн нэгний зөвлөгөө, бодол санаа дутаж байсан үе бий юу?” гэхэд тэрээр “Амжилтын оргилд хүрэхэд тэнд юу ч байхгүй хоосон гэдгийг хэн нэгэн надад хэлсэн ч болоосой” гэж хариулжээ. Бид чухам юунд итгэж найдаж, юуны төлөө амьдарсан юм бэ? Ганцхан жил үлдэхэд харамсах юмгүйгээр үхэж чадвал энэ яваа насаа утга учиртай үнэ цэнэтэй өнгөөрөөжээ хэмээн өөрийгөө үнэлж болох юм шиг. Алдар нэр, хөрөнгө мөнгө, өнгө төрх гээд бүхий л зүйлд хүмүүс өөр өөрийнхөөрөө ханддаг. Алдрын оргилд хүрээд юу ч байхгүй хоосон мэт сэтгэгдэл төрж байхад түүндээ сэтгэл ханаж үхэхэд харамсахгүй гэж хэлэх хүн ч бий.
Нэг жил амьдрах бол юу хийх вэ?
“Ганцхан жил амьдрах хугацаа байна гэвэл та юу хийх вэ” гэсэн санал асуулгыг Германы “Stern” сэтгүүл уншигчдынхаа дунд явуулжээ. Бид ч тодорхой хэмжээний хүмүүсийг хамруулан доорх судалгааг хийлээ. Үр дүнг нь харьцуулахад маш их өөр үр дүн харагдаж байна. Германчууд одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байдаг нь “Одоогийнх шигээ амьдарч байгаад үхнэ” гэсэн хариултыг 60 гаруй хувь нь сонгосноор харагдаж байна. Харин бид юуг хамгийн түрүүнд тавьж байна вэ?
Хариулт Монгол Герман
Одоогийнх шигээ амьдарч байгаад үхнэ 28,3
57
Тайван үхнэ /Гэр бүл, найз нөхөдтэйгөө салах ёс хийж/ 24,6
41
Хүссэнээ хийж, дураараа дургина 33,7
36
Тооцоо бодно /гомдоосон нэгнээсээ уучлал гуйж, маргаантай асуудлуудыг шийдвэрлэж, хэн нэгэнд хэлэх гэж бодож хадгалж явснаа хэлнэ. 54,8
30
Хүмүүст дурсагдахын тулд сайн үйл хийнэ 25,4
26
Бусад... 8,6
4
Бидэнд ямар их шийдэгдээгүй асуудал байдаг юм бэ? Манай сэтгүүл дугаар бүрээрээ ямар нэг асуудлыг дэлгэж тавиад ярилцахыг хүсдэг. Харин хүмүүс тэр бүр алгаа тосон угтдаггүй л дээ. Тийм байна, ингэмээр байна гэхээр “Нээрээ тийм шүү. Яг наадахыг чинь хэлэх гээд л...” гэх нь ч олон бий. Ярьж хэлж чадахгүй дотроо бүгдийг хадгалаад явдгаа бид “Манайхан их дотогшоо улс. Хэрийн юман дээр дуугарахгүй” гэж цайруулдаг. “Сүүлчийн жил...” сэдвийн хүрээнд явуулсан судалгаанд оролцогсод “Гомдоосон хүмүүсээсээ уучлал гуйна”, “Дургүй хүргэсэн нэгнээсээ өс авна”, “Маргаантай асуудлыг шийдвэрлэнэ” гэхчилэн олон хариулт өгч байлаа. Энэ бүгдийг нэгтгээд үзэхээр бид хоорондоо ярьж, ойлголцож, асуудлыг шийдвэрлэж чаддаггүй гэдгийг харуулж байгаа юм биш үү? Үнэхээр та ганцхан жил амьдраад үхэх бол юу хийх вэ? бодоод үзээрэй.
М.Гэрэлтуяа


Цааш унших...

Энэ дугаарынхаа зочноор Монголын бурхан шашинтны төв гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг урьж, буддын шашин хийгээд сүсэг бишрэлийн талаар ярилцлаа.
- Та хэдүйнээс бурхан номын мөр хөөв? Таныг залуу байхад шашин бол хар тамхи гэж үздэг, лам нарыг их л муухайгаар үздэг байсан байхаа...


- Áè ø¿òëýãòýé àéëûí õ¿¿õýä. Аàâ маань лам байгаад 1937 îíû õýëìýãä¿¿ëýëòèéí ¿åä õàð áîëñîí. Ýìýý ìààíü õî¸ð òîì ëàìûí ãýðò ºñ÷, áàãààñàà äàðü ýõ ø¿òýæ ºññºí хүн байлаа. Манайх гандангийн дэнжид болохоор аàâ, ýìýýòýéãýý Ãàíäàíãèéí õóðàëд очиж ìºðãºнө. Òóõàéí ¿åèéí íàì, çàñãèéí àæèë õèéäýã õ¿íèé õ¿¿õэä ãàíäàíä îéðòдоггүй, тэнд хадны мангаа байдаг мэтээр боддог байлаа. Би ýãýë àéëûí õ¿¿ áàéñàí áîëîõîîð ãàíäàíòàé îéðõîí áàéæ, ëàì íàðòàé õàìò òîãëîæ, ã¿éæ õàðàéæ ÿâñàí. Тухайн үеийн урлагт харуулж байсан шиг буюу “Ñýðýëò” êèíîíû ламын дүрээр лам нарыг бодож байгаагүй. Харин ч лам нар ñàéõàí ààø çàíòàé, 纺ëõºí àðàíøèíòàé хүмүүс юм гэж боддог байлаа. Бага залуудаа ò¿¿õ, õýë ¿çýõ äóðòàé áàéñàí болохоор аíãëè õýë ¿çýõ ñàíààòàé Чой Ëóâñàíæàâ ãóàéä øàâü îðñîí þì. Нэг өдөр багш “Чи тºâä íîì ¿çýý÷, áè íýã íîì õèéæ áàéãàà þì. Тºâä ¿ñãèéг àíãëè õýë ð¿¿ ãàëèãëààäõàà÷” ãýõýýð íü би ч òýãüå ãýлээ. Тэгээд л аàâ ìààíü ìèíèé ëàì áàãø äýýð äàãóóëæ аваачин øàâü îðóóëсан. 1969 îíä àðàâäóãààð àíãè òºãñººä òèéìýðõ¿¿ àæèë õèéæ áàéòàë áàãø ìààíü “Øàøíû äýýä ñóðãóóëü íýýãäýõ áîëëîî. Чè îðâîë îðîîðîé” ãýñýí þì. Áè ãýðèéíõýíòýéãýý çºâëºë人ä îðîõîîð øèéäñýí. Èíãýýä ë ëàì áîëîõ çàìä îðсон. Àíõíû ìààíü áàãø Äàíçàí-Îñîð ãýäýã õ¿í áàéñàí. /Ëàì õ¿í áàãøèéíõàà íýðèéã õàìààã¿é õýëäýãã¿é þì, “õýðãèéí ó÷èð” ãýæ ºìíº íü õýëýõ ó÷èðòàé ãýæ áàéãààä õýлэв./ Намайг шашны сургуульд орох үед 1937 оны үед хэлмэгдэж ес, арван жил шоронд суучихаад гарсан эрдэмтэй хөгшчүүд, дэндүү үндэсний үзэлтэй гээд их сургуульд хичээл зааëãàдаггүй, гэрээрээ байсан Б.Ренчин гуай, Ц.Дамдинсүрэн гуай áîëîí Ш.Лувсанвандан гуай, хөдөө Х.Пэрëýý, Чой.Лувсанжав багш, Я.Цэвэл гуай гээд монголын урдаа барьдаг хүмүүс шашны дээдэд багшлах болсон юм. Ийм сайхан хүмүүсээр ном заалгасан манай сургуулийн анхны 20 лам их азтай хүмүүс. Шашны сургууль төгссөний дараа аав “Чи энэ гандан хийдэд юу л хий гэнэ түүнийг нь хийгээрэй” гэж надад захиж би гандан хийд цэвэрлэдэг, тоос шороог нь арчдаг дуганчийн ажлыг нэг жил хийсэн. Дараа нь долоон жил уншаач голч хийгээд ном эрдэм нэмэх санаатай Энэтхэгт сурахаар далай багшийн дэргэд Диалактикийн их сургууль руу явж байлаа. Сургууль номын мөр хөөж байхдаа сайхан хүмүүсийн заасныг бүгдийг нь биш юм гэхэд өөрийнхөө жижигхэн саваар хутгаж авсныхаа хүчинд өдий зэрэгтэй явна даа гэж боддог. Багшийг дээд зэргээр шүтэх ёстой. Гандангийн хамба болчихоод багш нарын айлдвар, номын ёсоор л явж байгаа, өөрийн талаасаа нэг их мундаг юм байхгүй шахуу юм байна даа л гэж бодогддог. Багшаа бурханчилж шүтэж чадвал эрдэм нь ирдэг учиртай.
- Шашны номлолоор хүнийг төлөвшүүлэх нь ямар давуу талтай байдаг юм бэ?
- Монголынхоо буянаар, монголын бурхан шашны тэргүүн гэдэг утгаар хаана ч сайхан хүмүүстэй уулзаж явахад íýã байдал ажиглагддаг. Ямар нэгэн өндөрлөгт гарахаараа хүн ихэмсэг, биеэ òîîñîн, цаг хугацаандаа харамссан янз ÿнзын дүр төрхтэй харагддаг. Далай багшийн эрдэм ном бол гайхамшигтай, дэлхий дээр хамгийн нэр хүндтэй хүн хэрнээ ямагт эглийн эгэл байж чаддаг. Бурхан шашны хувьд хичнээн их эрдэмтэй байх тусмаа, хичнээн их өндºр авах тусмаа ард түмэнтэй, хүн бүртэй ойр байж чаддаг. Далай багшийн айлтгалыг сонсохоор дэлхийн өнцөг булан бүрээс хар, шар түмэн зүйлийн хүн цугладаг. Яриаг нь сонсож байхад яг л надад хандаж хэлж байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлдэг. Гэтэл хажуугийн хүн ч гэсэн энэ үгийг надад зориулж хэлчихлээ гэдэг, бүүр хойно сууж байгаа хүн ч надад л зориулаад хэлж байна гэдэг. Далай багшийн үгийг хүн болгон өөртөө зориулан хэлж байна гэж хүлээж авдаг. Хэзээ, хаана ч тааралдсан бай хүнийг жигтэйхэн сайхан хүлээж авна. Ихэс, дээдэс, ядуу дорой гэж ямар ч ялгаа байхгүйгээр харьцаж байгааг нь харахаар бурхан шашны ном хүний сэтгэлд орохоороо ийм гайхамшигтай болдог юм байна даа гэж бодогддог. Намайг анх Дарамсалад ном үзэхээр очиж байхад л тийм байсан одоо ч хэвээрээ.
- Манайд олон төрлийн шашны урсгалууд гарч ирж байна. Бурхны шашинд шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл ч их. Гадны шашны байгууллагууд ядуу буурай хүмүүст тусламж үзүүлдэг. Харин гандан ном уншаад, өргөл барьц авдаг гэсэн бодолòîé õ¿ì¿¿ñ ÷ áèé áàéõ. Áóðõàíû øàøèíû ìºí ÷àíàð þóíä îðøäîã âý?
- Ертөнц дээр олон шашин байх юм. Тэнгэр дээр нэг бүтээгч эзэн, аврагч байдаг. Зөвхөн түүнд л итгэж, залбирч, түүний таалалд нийцâýë òýр нь жаргаж, нийцэхгүй бол зовно гэсэн үзэл номлолтой шашнууд ч бий. Харин бурхны шашинд мөнхийн аврагч байхгүй гэж үздэг. Бурхан бий юу гэвэл бурхны шашинд бий гэнэ. Тэгэхдээ бурхан эгэл хүн байгаад төгс гэгээрэлд хүрч бурхны хутгийг олдог гэдэг. Хүн болгонд бурхан болох хөрөнгө бий. Сэтгэл бол хөдөлгөөнгүй зогсонги эд биш. Боловсролыг өөртөө шингээн авч, дэвшиж, хөгжиж чадаж байгаа учраас гэрэл гарсан газар сүүдэр байдаггүйтэй ижил сайхан сэтгэл, нигүүлсэнгүй, боловсрол олоõ тусам мунхагийн харанхуй арилж байгаа юм. Бусад шашинд ертөнцийн эзэн, мөнхийн бурханд хэзээ ч хир халдаадаггүй. Түүнээс юу ч асууж болдоггүй, тухайн аврагч эзний тааллаар бүх юм явдаг гэдэг бол бурхны шашинд хүн өөрөө өөрийнхөө аврал хэмээн сургадаг. Чамд нэгэнт бурханлаг шинж чанар байгаа, өөрөө зүтгэвэл төгс мэдлэг рүү хүрч чаддаг учраас аврагдах бололцоо өөрт тань байдаг. Түүнээс биш чи нэг юм горьдоод сууж бай хэтдээ тэр л чамайг аврана гэдэггүйгээрээ хувь хүний хөгжлийг хязгааргүй тавьж өгсөн шашин. Үйлийн үр гэдэг ойлголт гайхамшигтай. Үйлийн үр гэдэг бол өөрийнхөө хийсэн сайн, муу аль ч зүйлийн үйлийг өөрөө л амсдаг гэсэн зүй тогтлыг нээсэн. Зовлонгийн ч жаргалын түлхүүр чамд атгаастай гэсэн үг. Хувь хүний хүчин чадал гэдгийг гайхалтайгаар íýýí тавьж өгсөн. Хэн нэгнээс хараат биш зөвхөн өөрөө хөгжиж дэвшинэ гэдгийг зааж өгдөгөөрөө бурхны шашин их гайхамшигтай. Шашин зөв, гүн гүнзгий философи дээр суурилах ёстой.
- Хүмүүст шашин шүтэх эрх нь нээлттэй болсон. Гэсэн ч бид шашныг жинхэнэ ухамсрынхаа төвшинд шүтэж чадахгүй байна. Ажил нь бүтэхгүй байвал, шалгалт өгөхийнхөө өмнө л ганданд очиж ном уншуулах байдлаар л шүтлэг маань хязгаарлагдаж байна. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?
- 1937 он хүртэл сайхан байж дээ. Түүнээс хойш эрдэмтэн мэргэдийг нь бүгдийг нь хэлмэгдүүлж, дээд талынх нь хүмүүсийг цааш нь харуулж, дундаж хүмүүсийг нь арван жилээр хорьж, доод хүмүүсийг нь ажил алба эрхлүүлсэн. Түүнээс хойш шашин их л хавчигдаж байлаа. Тэр үед гадаад дотоодын шалтгаанаар 1946 онд гандан хийд эргэж сэргэсэн ч хүмүүс ирж зөвхөн ном уншуулах төдийгөөр л үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байсан. Бидний багад “Ленин багш сүсэгтэй хүн байхад тэдний сүсэг бишрэлийг нь хангах газар байх хэрэгтэй гэсэн юм гэнэ лээ” гэсэн яриа байдаг байлаа. Лам нарынхаа талаас юу ч байхгүй. Сүсэгтэй хүн хэзээ дуусах хүртэл ард түмнийхээ сэтгэлийг харах маягаар гандан хийд ажиллаж байжээ. Үүнээс болоод 1990 он хүртэл гажилттай явж, хэрэглээний маягийн шүтлэг бий болсон. Сургалт явагдаж, амьдралдаа шашны сургаалийг авч хэрэглэх, нүгэл буяны тухай ойлголтыг үнэн зөвөөр нь авах бололцоо байсангүй. 1990 оноос хойш шашны эрх чөлөөгөө олж авсан. Үүнээс хойш бас хоёр талаасаа гацаа гарсан. Нэг нь сүсэгтнүүд хэрэглээний маягийн шүтлэгээсээ гарч чадахгүй, сүм хийд нь болохоор зөвхөн түүнийг нь хангах маягаараа ажиллаад байсан. Гэтэл хөдөөний сүм хийдүүдэд уламжлалт лам өвгөчүүд хойч үедээ øàøíû íîì, уншлага зааæ áàéãààä ºíäºð íàñíû эрхээр бурхны орондоо заларсан. Èéìýýñ çàðèì õèéä¿¿äýä çºâõºí уншлагатай хүүхдүүд үлдэж, ард түмэнд бурхны номыг жинхэнэ утгаар нь хүргэх ажил хоцрогдож эхэлсэн. Гэхдээ 2000 он гарснаас хойш байдал дээрдэж байгаа. Øàøíû èõ ñóðãóóëèàðàà áîëîâñðîëòîé, ìýäëýãòýé ëàì íàðûã áýëòãýõýä ò¿ëõ¿¿ àíõààð÷ áàéíà. Óëàìæëàëò ÷îéðûí äàöàíãóóä Áóääûí ã¿í óõààíûã ¿çýõ áîëñíîîð, ëàì íàð õàðüöàíãóé áîëîâñîð÷ ýõýëæ áàéíà. Ãàäààäàä 300-ãààä õ¿ì¿¿ñ Áóääûí ã¿í óõààíû ýðäýì ñóð÷ áàéíà. Ñ¿ñýãòýí îëîíäîî áóðõàíû øàøíû ìºí ÷àíàðûã òàíèóëàõ çîðèëãîîð ñîíèí, ñýòã¿¿ë, ðàäèî (FM-97.5)-òîé áîëëîî. ̺í Áóääûí îëîí íîìóóäûã ìîíãîë õýëíýý õºðâ¿¿ëæ ãàðãàæ áàéíà.
- Хорьдугаар зууны эхээр манай улсад 100 гаруй мянган лам байна гэж үздэг байсан. Одоо хэдэн лам байгааг тоолж байсан уу?
- Одоо дөрвөн мянга орчим лам бий байх. Äýýð ¿åä áîë өөр байсан. Эрдэм боловсрол олж, эмч, зурхайч, яруу найрагч, гүн ухаантан болъё гэвэл сүм хийдэд л ирж суралцдаг байсан. Манай шашны сайн тал нь çºâõºí ìºðãºëèéí ñ¿ì òºäèé áóñ ýðäýì îëãîäîã áîëîâñðîë, ñî¸ëûí ñóðãóóëü áîëæ áàéñàíä îðøèíî. Ýíä ë ýì÷, çóðõàé÷, ã¿í óõààíòàí, ÿðóó íàéðàã÷ çýðýã íîìòîé õ¿ì¿¿ñ òºðæ, ýðäìèéí çýðýã õàìãààëæ áàéâ. Òèéìýýñ áоловсролтой л болъё гэвэл хүрээ хийд барааддаг байж. Нөгөө талаас нь авч үзвэл манжийн дарлалд байх хугацаанд өртөө улааны бүх ажил иргэдийн нуруун дээр байсан. Харин сүм хийдүүд түүнээс чөлөөт ангид байсан учраас овоо гайгүй хүүхдээ эцэг эх нь бидэн шиг бусдын дарамтанд байгаад яахав сүм хийдэд шавил гэдэг байв. Одоо Улаанбаатар руу хөдөөгийн малчдын цуваа тасрахгүй байгаа шиг тухайн үедээ сүм хийд нэлээн бололцооны газар байж дээ. Харин одоо хүмүүст маш их сонголт бèé áîëñîн. Тиймээс лам нарын тоо урьдынх шиг тийм их болохгүй. Õàðèí òºð, ñ¿ì õèéäèéí õàðèëöààíû õóóëü ãàðñíààñ õîéø øèíýýð õèéä íýýãäýõýä ìýðãýæëèéí áàéãóóëëàãààñ øàëãàëò àâ÷, ¿íýëýëò ä¿ãíýëò àâäàã áàéñàíûã áîëèóëæ, нутгийн удирдах байгууллага ýë àñóóäëûã ìýäýõ áîëñíîîð ëàì äýýë ºìññºí õ¿í á¿ðò ñ¿ì õèéä íýýõ ýðõ ºãäºã áîëæ. Á¿ð ñ¿¿ëäýý ëèöåíç íýðýýð ëàì áèø õ¿ì¿¿ñò ÷ ãýñýí øàøíû ¿éë õýðýã ÿâóóëàõ çºâøººðºë îëãîõ áîëñíîîð Ìîíãîë äàõü øàøíû ¿éë àæèëëàãààíä äàìïóóðàõ õàíäëàãà ãàðñàí áàéíà.
- Төр шашин хоёр холилдож байна гэсэн шүүмжлэлийг та хүлээж авах уу?
- Төр шашин хоёр тусгаар байна гэсэн хууль Монгол Улсад байхгүй. Ардчилсан үндсэн хуулийг анхлан баталсан хүмүүсийн нэг нь би. Төр шашны тусгаарыг нь болиулъя гэж шийдээд төрийг сүм хийдээс тусгаарлаж өгсөн хуультай юм. Тийм учраас үүнийг сайтар ойлгох учиртай. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн ардад хүртэл шашин шүтэх эрхийг нь нээж өгсөн. Хүмүүсийн дотор төр, шашин хоёр тусгаар гэсэн жаахан буруу ойлголт байгаа. Бид бусад руу харах дуртай хэрнээ шашин дээрээ бусад руу харахгүй байж болохгүй. Саяõàí АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг нь ажихад тэнд байсан 2,5 сая хүн нэгэн зэрэг нүдээ анин залбирч, даган уншиж байсан. Библийнхээ судрыг ÀÍÓ-ûí åðºíõèéëºã÷ эхнэртэйгээ хамт бариад өөрсдийн шүтдэг ертөнцийн эзнийхээ төлөөлөл болсон сүмийн хамбаар дахин тангарагаа давтан уншуулж байх жишээтэй. Ёслолын үеэр дуулж байгаа дуу нь ч гэсэн маш их шашинлаг. Ингэж ард түмнийхээ сэтгэл санааг нэгтгэж байгааг нь харлаа. Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхагийг онгоц мөргөхөд Ерөнхийлөгч нь ертөнцийн эзэн минь АНУ-ын иргэдийг аюулаас зайлуулж өгөөч гээд залбирч л байсан. Тэгэхээр төр нь шашинтай огт хавьтахгүй байна гэсэн үг биш. Хаана ч очсон ийм л байгаа. Харин одоо бид хэтэрхий коммунистаар хараад байгаа болохоороо Монгол Улсын Ерөнхийлөгч ганцаараа ингээд байгаа юм шиг яриад байгаа хэрэг.
- Уул овооны тахилга хэрээсээ хэтэрч байгаа. Энэ нь байгал хамгаалал гэхээсээ илүү найр наадмын шинж чанартай болоод байгаа юм шиг санагддаг.
- Уул овооны тахилгыг замбараатай л хийх ёстой. Үүнийг “Дэлхийн байгаль хамгаалах сан”, “Азийн хөгжлийн банк” зэрэг байгууллагууд их дэмждэг. Зах зээлийн үед байгал руугаа уулгалан довтолдог. Хамгийн үнэ өртөггүй, мөнгө олох боломж нь байгал. Европ ч гэсэн хөгжлийнхөө эхэн үед модоо сүйтгэж байсан гэдэг. Тийм алдааг бид давтах учиргүй. Тиймээс ариун дагшин газруудаар нь дамжуулж байгал хамгаалах ухамсар төлөвшүүлýõ àæèë 1990-ээд оны эхээр Монголын бурхан шашинтны төв гандандэгчилэн хийд, Дэлхийн байгал хамгаалах сан хамтран хийж байсан. Энэ нь монголчуудын уугуул байдлаас гарч ирж байгаа юм. Ямар ч суманд очлоо гэсэн тахилгатай газар байдаг. Харин сүүлдээ овоо, уул усны тахилгыг мөнгө олох хэрэгсэл болгоод, наадмаа дэндүү ихдүүлээд тахилгынхаа зүйлийг орхигдуулж байна. Ард түмэн мөнгөтэй тал руу, нөгөө наадам руу анхаарлаа хандуулаад уул овооныхоо тахилгыг голлож үзэхгүй ёс журам нь алдагдаад байгаа юм.
- Таны хамгийн ихээр эмзэглэж явдаг зүйл тань?
- Монгол орныхоо онцлогийг л хадгалж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө энэ бүгдийг бодож байж бид хөгжиж чадна. Гадаад орны гэсэн болгон хамгийн сайхан гэж бодвол их эндүүрэл болно. 2,5-хан сая хүнтэй энэ орон өөрийнхөө онцлогийг их сайхан гаргаж ард түмнээ гэгээрүүлэх учиртай. Ширхэг будааны төлөө явж байсан Япончууд өөрийнхөө онцлог давуу талыг харуулж, бүсээ чангаëæ, íºð õè÷ýýë ç¿òãýë ãàðãàñíû ¿ð ä¿íä одоо жаргалтай сайхан амьдарч байна. Түүнээс биш гадаадын сайхан амьдралыг харчихаад тийм болохсон гэж мөрөөдөөд, энд байхгүй учраас тэнд байгаа газар нь очиж жаргая гээд бүгдээрээ яваад өгөх юм бол хэн энэ орныг хөгжүүлэх юм бэ? Бүсээ чангалаад босч ирээд улсаа хөгжүүлсэнийхээ дараа жаргалтай сайхан амьдрал өөрөө ирнэ. Гадны орны жишгийг дуурайгаад хамтàрч амьдраад, хүүхэд гаргахгүй байх нь монгол орны ирээдүйн хувь заяа хаашаа явдаг бол доо гэж сэтгэл зовних юм.
М.Гэрэлтуяа


Цааш унших...

Үзээгүй юм...

Сайн байцгаана уу манайхаан. Гүэ энэ 10 хоногт блогоо хичнээн их санав аа. Харин гэрээр маань шагайж агаар салхи оруулж, авдар савыг маань арчиж байсанд баярлалаа. Зиак тэгээд замын сонин бичээд байдаг хэргээ. Тавдугаар сарын 1-4-нд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумаар яваад бас Бичигтийн боомтод очиж хил шалгав. Хилийн манаа тайван, тэнгэр нь цэлмэг байна лээ. Олон хоногоор хөдөө явж үзээгүйг ч хэлэх үү, үзээгүй юмаа ихээ олноор нь амжуулан үзэв.

Зотолхаан ууланд мөргөж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын тахилгатай суваргыг үзэв. Морь унав. Ихэр ишигтэй батиар татуулав. Аан тийн тэр нутгийн хамгийн алдартай яруу найрагч, Морин хуур наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Амартайван гэдэг хүнтэй танилцаж багш шавь бололцов. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хөдөө салхинд хорхог идэв. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ хүнээс дутуугүй, бүүр илүү амьдарч байгаа олон олон хүмүүстэй уулзаж, аж амьдрал, үүх түүхийг нь сонслоо. Хөдөө нутаг үнэхээр сайхан юмаа. Юу ч бодохгүй, цээж дүүрэн амьсгалаад л... Стресс, дуу чимээ, уур уцаар, яарч апгах юу ч байхгүй. Нэг үгээр хэлэхэд үнэн тасархай. Хүмүүс нь хөдөөх жинхэнэ ориг монгол зангаараа ганц хоёрхон хоногт ах дүү бололцоод л... Хүн хүнээ гэх сэтгэл ханхийж байгаам чинь. Ерөнхийдөө зүүн бүсийн гурван аймгаас хүн зон нь хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн сайхан нутаг Сүхбаатар аймаг байлаа. Наймдугаар сард ирж Шилийн богд, Ганга нуурыг үзэж амрах урилга аваад ирсэн. Харин таануус Блогмний хувь заяаг хэрхэн шийдвэрлэв. Хамгийн ихээр сэтгэл чилээсэн асуудал энэ байв. Тиймээс Директортай 2 удаа, Обдоотой 1 удаа, Хүслийнжигүүртэй 2 удаа, Хүүтэй нэг удаа тус тус холбоо барьж юу болж байгааг сурагласан боловч олигтой шийд өгөх хүн байсангүй ээ.

Цааш унших...